УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕД САХИХ ДЭГЛЭМ

 Улаанбурхан өвчний үед сахих дэглэмийн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. 

Халууралт – Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун
Тамхи татах – Улаан бурхан өвчнөөр өвчилсөн хүүхдийн хажууд хэн ч тамхи татаж болохгүй.

Гэрлээс айх – Хүүхдийн нүд гэрэлд эмзэг болдог тул гэрэл багатай эсвэл унтлагын өрөөнд байлгах хэрэгтэй. Магадгүй, нарны нүдний шил зүүлгэвэл түүнд илүү тустай байх болно.
Нүдний салст бүрхэвчийн үрэвсэл – Нүдэнд наалдсан зүйлийг чийгтэй, цэвэр хөвөнгөөр арчиж авна.
Ханиалгах – Ханиадны эм тус болохгүй. Харин өрөө тасалгааг чийгшүүлэх, саванд ус хийж тавих нь ханиалгыг намдаах сайн талтай. 12 түүнээс дээш насны хүүхдэд 1 стакан усанд 2 халбага нимбэгний шүүс, 2 халбага зөгийн бал хийж хутган халуунаар уулгах нь ханиалга намдаах сайн талтай.
Ус уулгах – Хүүхэд халуурч байгаа бол усаар дутагдана. Иймд ус уухыг нь дэмжих хэрэгтэй. Усыг балгах-түр амсхийж амьсгаа авах-дахин балгах гэсэн дарааллаар уугаарай.
Тусгаарлах – Хүүхэд халдварт өвчнөөр өвчилсөн тул сургууль, цэцэрлэгт нь явуулж болохгүй. Дархлаажуулалтад хамрагдаагүй, дархлаа сул байгаа хүүхдийг гэрээс нь гаргахгүй олон хүнтэй газраар явуулахгүй байх нь зүйтэй.
А аминдэм уух – Судалгаагаар “А” аминдэм хэрэглэх нь улаан бурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг болохыг тогтоосон байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment