ДАРХЛААГ ДЭМЖИГЧ ХҮНСНИЙ НОГОО

     Хичээл сургууль, ажлын ачаалал нэмэгдэж, хүйтэн сэрүүний улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан  ханиад томуугаас урьдчилан сэргийлж дархлаагаа сайжруулах зөвлөмжийг хүргэж байна. Юун түрүүнд эхний алхам  бол жимс, ногооны хэрэглээгээ нэмэгдүүлэх явдал. Хүний дархлааны систем доройтох нь маш аюултай.

Ингэж доройтсоноос болж хүний бие организм элдэв өвчин эмгэгт өртөх нь ихэсдэг. Төрөлхийн эрүүл чийрэг, дархлаа сайтай хүн ч амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт, хортой зуршил зэргээс үүдэн өрөвдөмтгий болох нь бий. Иймээс дархлаа  сайжруулах жимс , ногоог түлхүү хэрэглээрэй        
Нимбэг, киви, усан үзэм, жүрж, мандарин зэрэгжимснүүд нь дархлааны системийг сэргээдэг. Иймд өдөрт заавал жимс идэх хэрэгтэй. Жимсэнд өвчин эсэргүүцэгч С, Е аминдэм – каротин агуулагддаг.
Хүний биеийн дархлааг сайжруулах талаар сармисыг гүйцэх өөр ямар ч бүтээгдэхүүнийг хүн төрөлхтөн гарган авч чадаагүй байна. Сармис бол хүний эрүүл мэндэд зориулан байгалиас бүтээсэн ер бусын гайхамшигт шидтэн юм. Сармис нь хамгийн олон төрлийн бактер устгадаг болохыг эрдэмтэд судлан тогтоосон байдаг
 Чөлөөт радикалыг саармагжуулагч бета-каротин хэмээх бодис лууванд хангалттай их хэмжээтэй байдаг. Чөлөөт радикал нь генийн бүтцийг эвдэж, хавдар үүсэх нөхцлийг бүрдүүлж өгдөг тул түүний үйл явцыг саармагжуулах нь биед ихээхэн тустай. Үүнээс гадна, арьс болон нүдний харааг сайжруулах эерэг талтай. Гэхдээ бета- каротин нь тосонд амархан уусдаг тул луувангийн салатанд ургамлын тос, масло, цөцгийн тосыг хольж хэрэглээрэй.
Байгалийн хосгүй бүтээл болох “мөөг”-ийг хэдэн зууны туршид дэлхий дахин ахуйн болон анагаах зориулалтын аль алинаар нь түлхүү хэрэглэсээр иржээ. Мөөгөнд агуулагдах “cytokine”, “polysaccharide” зэрэг бодисууд нь дархлааг дэмжиж, аливаа өвчнийг эсэргүүцэх чадварыг тэтгэгчид тул хүнсэндээ тогтмол хэрэглэх нь зүйтэй ажээ.


Өмнөд Африкаас гаралтай гэж үздэг шийгуаг жимс жимсгэний болон хүнсний ногооны аль аль төрлөөр хүнсэндээ хэрэглэдэг. Өдгөө дэлхий дээр 1200 гаруй төрлийн шийгуа байдаг гэж үздэг бөгөөд энэхүү жимс нь маш олон төрлийн амин дэмийн эх булаг болдог. Гүйцэд боловсорсон шийгуа нь анти-оксидант болон глутатионыг үлэмж агуулдаг ба энэ нь биеийг цэвэршүүлж, арьсыг чийглэг болгоод зогсохгүй дархлааг сайжруулах гол үндэс ажээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment