Шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулагдлаа



      Булган аймгийн Эрүүл мэндийн газар, БСУГазар, АШУҮИС –ийн зочин багш, хүүхдийн шүдний эмч Курода, Энэрэл-дент шүдний эмнэлгийн эрүүл ахуйч нартай хамтран 2 өдөр ажиллалаа. 

Энэ үеэр сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн шүд амны хөндийн өвчлөлийг илрүүлэх үзлэг, урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх талаар сургуулийн эмч, цэцэрлэгийн заах арга зүй багш нарт  заавар зөвлөгөө өгч, харилцан санал солилцсон 

  Булган сумын 6-р цэцэрлэгийн 2-4 настай 78 хүүхэд, бага сургуулийн 6 настай 75 хүүхдүүдэд  амны хөндийн үзлэг, шүдний угаалт, фторын жель түрхлэг хийгдлээ
Мөн хүүхдүүдэд шүд яагаад цоордог талаар хүүхэлдэйн жүжиг тоглож, эцэг, эх, багш нарт шүдний өвчлөлийн хор холбогдол болон шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга аргачлалын талаар  сургалт зохион байгууллаа.
















Print Friendly and PDF

No comments:

Post a Comment