УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ

    А.Танд доорхи шинж тэмдэг илэрвэл улаанбурхан өвчин байж болзошгүй тул эмчид хандана уу
·         Халуурах
·         Биеэр тууралт гарах
үндсэн 2 шинж тэмдэгдээр нэмэгдээд доорхи 3 шинж тэмдгээс аль нэг нь илэрвэл
·         Ханиалгах
·         Нусгайрах
·         Нүд үрэвсэх
Б. Мөн та улаанбурхан өвчин гарч буй оронд зорчсон дамжин өнгөрсөн
В. Халуурсан туурсан хүнтэй хамт байсан
Г. Авах арга хэмжээ:
Хэрвээ танд улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрвэл та доорх арга хэмжээг авна уу

  • Маск зүүх /хамт байгаа хүмүүсдээ халдвар тараахгүй байх үүднээс/
  • Аймаг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв,  халдвартын эмнэлэг, Халдвар өвчин судлалын үндэсний төвд хандан эмчид үзүүлэх
  • Хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд тууралт гарсанаас хойш 7 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах
  • Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх /А амин дэмийн хамт/
  • Тууралт гарахаас өмнөх 4 хоногт тантай хамт байсан гэр бүлийн хүмүүсээ улаанбурханы эсрэг вакциныг 3 хоногын дотор тариулахыг зөвлөх
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
2. Ээжүүд 9 сар хүртэлх хүүхдээ улаанбурхан өвчнөөс хэрхэн сэрийлэх вэ?
  • Шинэ төрсөн ээж төрсний дараа улаанбурханы вакцин тариулах /1 удаа/,
  • Шинэ төрсөн ээж төрсний дараа А амин дэм уух /200 000 ОУН нэг удаа/
  • Хүүхдээ хөхөөр хооллох
  • Хүүхдээ дулаан байлгах
  • Нярай хүүхэдтэй хамт амьдарч байгаа аав, ах, эгч, эмээ, өвөөг сайн дурын үндсэн дээр улаанбурханы эсрэг вакцин тариулах
  • Гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
3. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн дунд улаанбурхан өвчин голомтлон гарахаас хэрхэн сэрийлэх вэ?:
  • Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хүүхдийг элсэн ороход улаанбурханы эсрэг вакцины 2 тунг тариулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээс шалган вакцинаа бүрэн тариулсан тохиолдолд бүртгэх. Хэрвээ  тариулаагүй бол вадциндаа хамрагдахыг зөвлөх
  • Хүүхдийг өглөө цэцэрлэг сургуульд ирэхэд халуурсан туурсан эсэхийг асууж хүлээж авах
  • Халуурсан туурсан тохиолдолд бусад хүүхдээс тусгаарлах хамт байсан хүүхдүүдийг улаанбурханы эсрэг вакцинд хамруулах
  • Хүүхдүүдийг амин дэмээр баялаг хоол хүнсээр хангах
  • Халуун бүлээн шингэн уулгах
  • Анги танхимд чийгтэй цэвэрлэгээ хийх, 2 цаг тутамд агаар оруулах
  • Хүүхдүүдийг эхний тохиолдол бүртгэгдсэн өдрөөс хойш 21 хоног тогтмол хянах /халуун хэмжих, туурал гарсан эсэхийг үзэх/

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment