ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД П.ГАНХҮҮ ТЭРГҮҮТЭЙ АЛБАНЫ ХҮМҮҮС МАНАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

   Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд танилцуулах, өвөлжилтийн бэлтгэл ажлын цаг үеийн байдалтай танилцах зорилгоор Эрчим хүчний сайд П.Ганхүү, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр нараар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт ажиллалаа.

Эрчим хүчний сайд П.Ганхүү ажилласан хугацаандаа “Дулааны цахилгаан станц”, “Булган дэд станц”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК”, “Булган Мээж ОНӨК”-ний үйл ажиллагаатай танилцаж цаг үеийн мэдээллийг сонсон үүрэг даалгавар өглөө.
Дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцах үйл явц манай аймгийн хувьд чухал юм. Тэрээр салбарын сайд хэлэхдээ: Булган аймгийн станцын хувьд улсаас өндөр ач холбогдол өгч байгаа. Угтаа бол 10 аймагт тус станцын төсөл байгаа хэдий ч хэрэгжиж байгаа нь зөвхөн Булган аймаг юм. Тиймээс Засгийн газрын оролцоо ямагт эерэг байна гэдгийг илэрхийлж байлаа.  
Тус барилгын ажлыг гүйцэтгэгч компаний зүгээс 10 сарын 20-нд дуусгавар болгон хүлээлгэн өгөх зорилтыг тавин ажиллаж байгаагаа хэллээ. Гэсэн хэдий ч станцын үйл ажиллагааны хувьд энэ өвөл халаалтын ажлаа хийж амжихгүй гэдгийг мэдээллээ.
Мөн тусгай хөтөлбөрөөр Боловсролын газар, Эмнэлгийн удирдлага, ажилтнуудтай уулзан Төрөх, эмэгтэйчүүдийн эмнэлгийн дулааны асуудлыг хүлээн авч ажлын хэсгийн холбогдох яамдын албаны хүмүүст танилцууллаа.



Print Friendly and PDF

No comments:

Post a Comment