Өнөөдөр бол Дэлхийн 00-ийн өдөр

   “Дэлхийн 00-ийн холбоо” 2001 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр анх байгуулагдсан бөгөөд байгуулагдсанаас хойш жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн 00-ийн өдөр” хэмээн тэмдэгдэж ирсэн. Дэлхийн дээр өнөөдөр 2,5 тэрбум хүн сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай амьдарч буйгаас 1,1 тэрбум нь ил задгай бие засдаг гэсэн тооцоо байна. Ингэж ил задгай бие засах нь байгаль орчин, нийгэм эдийн засгийн байдалд сөрөг нөлөөтэй төдийгүй ийм орнуудын 0-5 хүртлэх хүүхдийн нас баралт хамгийн өндөр байдаг.
Манай улсын нийт хүн амын 65% нь нийслэлийн хүн амын 63% нь төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд амьдарч байна. НЭМГ-аас 2011 онд хийсэн судалгаагаар нийслэлийн хүн амын 63% нь гэр хороололд амьдарч тэдгээрийн 85- 89% нь стандартын шаардлага хангаагүй энгийн нүхэн жорлон болон бохир усны цооногтой хоногт 583,2 мянган/ л шингэн хаягдал ялгаруудаг болох нь тогтоогдсон байна. Эдгээрээс үүдэн хөрс, орчны бохирдол дээд цэгтээ хүрч байгаа бөгөөд айл өрх бүр жорлон, бохир усны цооногоо сайжруулах шаардлагатай /био 00 ашиглах/ байгааг харуулж байна

Өндөр хөгжилтэй ихэнх орон энэхүү тэмдэглэлт өдрөөр ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байдалд тусламж дэмжлэг үзүүлэх зорилгоор хандив цуглуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бол зарим нь энэ өдөр улс орныхоо хэмжээнд жорлон, ариун цэврийн байгууламжийн асуудлыг сайжруулахад анхаарлаа хандуулдаг байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment