Нээлттэй хаалганы өдөр"-ийг зохион байгууллаа

  Аймгийн Засаг даргын 100 хоног, АЗДТГ, харъяа агентлаг, байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг Булган сумын 1, 3 дугаар багууд дээр зохион байгуулж байна. Үйл ажиллагааны хүрээнд 100 хоногийн ажлаа тайлагнаж, цаашид хийж хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө танилцуулан, иргэдийнхээ санал хүсэлтийг сонслоо.
Багийн иргэдэд жолооны эрх сэргээх, галт зэвсгийн гэрчилгээг торгуульгүй, төлбөргүй олгох, өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа, нийгмийн даатгал, улсын бүртгэл, газрын харилцаа, халамжийн үйлчилгээний мэдээлэл, зөвлөмж хүргэж, аймгийн ЭМГ, НЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нар нийт 101 иргэнд эрүүл мэндийн үзлэг хийж, зөвлөгөө өгч, ариутгал, халдваргүйтгэл, мэрэгчгүйтгэлийн бодисоор үйлчилж, 145 иргэнээс сэтгэл ханамжийн судалгаа авч ажиллалаа.











Print Friendly and PDF

No comments:

Post a Comment