МАНАЙ УЛС АЗ ЖАРГАЛТАЙ ОРНЫ ЖАГСААЛТАД 146-Р БАЙРТ ОРЖЭЭ

     Манай улс дэлхийн аз жаргалтай орны жагсаалтад 215 оноос 146-д жагсч байна. Өнөөдөр (2017.03.20) дэлхийн юм байна. Энэ өдрийг дэлхийн улс орнууд жил бүр тэмдэглэдэг уламжлалтай. 

Манай улс энэ өдрийг хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. “Аз жаргалын зам” ТББ-аас  өнөөдөр “Дэлгэр сайхан монголдоо аз жаргалтай амьдарцгаая” уриан дор тэмдэглэхээр болжээ. Энэ хүрээнд иргэд цахим сүлжээгээр өөрт нь ирсэн аз жаргалын захидлын давалгааг талархан хүлээн авч, эерэг сэтгэгдэлтэйгээр бие биедээ цааш нь түгээхийн зэрэгцээ хорт зуршилгүй зөв өдөр болгон тэмдэглэхийг уриалж буй юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны хуралдаанаар хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрөөдлөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” гэсэн баярын өдөртэй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргажээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment