ОРОН НУТГИЙН ЭМГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ СИНГАПУРЫН ТУРШЛАГААС СУДЛАЖ БАЙНАОРОН НУТГИЙН ЭМГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ СИНГАПУРЫН ТУРШЛАГААС СУДЛАЖ БАЙНА

  Эрүүл мэндийн яам, Сингапурын Темасекийн сан, Наняны политехникийн сургууль хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн чадавхийг бэхжүүлэх” төслийнд хүрээнд зохион байгуулагдаж байгаа менежерийн түвшиний эхний ээлжийн сургалт 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн үргэлжилж байна. 

Говьсүмбэр, Дорноговь, Булган, Говь-Алтай, Дорнод, Завхан, Өмнөговь аймгуудын ЭМГ-ын төлөөлөл Сингапур улсын эрүүл мэндийн салбарын анхан шатны тусламж үйлчилгээ, байгууллагын соёл, нийгмийн эрүүл мэндийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж, орон нутагт хэрэгжүүлэх боломжийн талаар туршлага судаллаа.
 Сингапур улс нь газар нутгийн хэмжээ бага хэдий ч 5.6 сая хүн амыг эрүүл, аюулгүй орчинд амьдрах хот төлөвлөлтийг зөв зохион байгуулж чадсан дэлхийн шилдэг туршлагатай орон бөгөөд нийгмийн эрүүл мэндийг тэргүүлэх чиглэлээ болгож, үүнд засгийн газраас эхлээд төрийн бүх байгууллага, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо, хамтын ажиллагааг ханган ажиллаж хүн амын эрүүл мэндээ сайжруулж байна.  Түүнчлэн сургалтад оролцогчид Монгол улсын нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлын талаар туршлагаа хуваалцлаа.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment