Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын шалгалт Булган аймагт

  Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын дэд дарга Г.Сугарбатаар ахлуулсан 24 улсын байцаагч Булган аймгийн байгаль орчин, газрын харилцаа, уул уурхай, дэд бүтэц, эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуй, хөдөлмөрийн харилцаа, цацрагийн чиглэлээр 22 байгууллагад хяналт шалгалт, 6 байгууллагад зөвлөн туслах чиглэлээр 2 долоо хоногийн хугацаатай ажиллаж эхэллээ. 

Энэхүү шалгалт нь манай аймагт 10 жилийн өмнө буюу 2007 онд ирж төрийн байгууллагууд болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт хийж байсан юм. 
Монгол улсын Шадар сайдын 2016 оны А/152 дугаар тушаалаар батлагдсан мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2017 оны хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хяналтын чиглэл тус бүрээр объектуудад "Хяналтын хуудас"-аар эрсдлийг тодорхойлж, удирдамжид заагдсан асуудлаар хяналт шалгалт хийх, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, сургалт зохион байгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх ажлуудыг гүйцэтгэнэ. 
Булган аймагт хийх нэгдсэн шалгалтад хамрагдах объектууд нь Булган аймгийн ЗДТГ, БОАЖГ, ЭМГ, ГХБХБГ, Булган сумын ЗДТГ, ХХААГ, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, аймгийн Нэгдсэн эмнэлэг, "Булган Мээж" ТӨХК, "Энержиплас" ХХК дулааны станц, "Булган АЗЗА" ТӨХК, Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрөн дээр баригдаж буй гүүрний барилга угсралтыг гүйцэтгэгч "Хотгор зам" ХХК, ЭБЦТС ТӨХК, "Ориент Майнинг" ХХК, "Хонгор Агро Булган" ХХК, Цоожэд ӨЭМТ, Эмийн цэцэглэн ӨЭМТ, Хангал сумын ЭМТ, Хутаг-өндөр сумын СДЭ, "Мөнхийн тун Булган" эмийн сан, "Хос хас" ХХК. 
Зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх байгууллагууд нь Орхон сумын ЗДТГ, Булган суман дахь Ойн мэргэжлийн байгууллага, "Гантай" ХХК, "Билгүүн дэлгэрэх" ХХК, Хялганат тосгоны "Хялганат" ХХК, Булган АЗЗА ТӨХК, "Тээлийн тариа" ХХК, "Мөнх түрүү" ХХК, "Хур үндэс" ХХК. 
Тус шалгалтын үеэр Мэргэжлийн хяналтын байгууллагаас өмнө нь хийгдсэн хяналт шалгалтаар өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтэд үнэлэлт өгч, иргэдээс ирүүлсэн өргөдөл хүсэлтийг аймгийн МХГ-тай хамтран шийдвэрлэх юм байна.  

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment