БУЛГАН АЙМАГ ЦУСНЫ САЛБАР ТӨВТЭЙ БОЛЛОО

       Булган аймагт Цусны салбар төв шинэчлэгдэн энэ сарын 16 нд нээлтээ хийлээ. Хамгийн сүүлийн үеийн техник тоног төхөөрөжөөр тоноглогдсон учраас олон төрлийн цус цусан бүтэгдэхүүнийг үйлдвэрлэх, эмнэлгүүдийг хангах боломжтой болж байна.

        Нээлтийн үйл ажиллагаанд  Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож хэлсэн үгэндээ Монгол улс төрийн бодлогын хэмжээнд цусны аюулгүй байдал, нөөцийг бүрдүүлэх чиглэл дээр томоохон арга хэмжээ авч байгаагийн нэг нь хотоос алслагдсан Булган аймагт болж буй цусны салбар төвийн нээлтийн ажиллагаа юм. Аливаа технологийг суурилуулна гэдэг зөвхөн тоног төхөөрөмжөөр зогсохгүй зориулалтын байр, хүний нөөц хэрэгтэй байдаг. Үүнийг булган аймаг маань сайн шийдсэн гэдгийг хэллээ.





Print Friendly and PDF

No comments:

Post a Comment