“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгууллаа.

   Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан эмч нарын баг бүрэлдэхүүн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлттэй өдөрлөгийг Булган аймагт зохион байгууллаа. Хөтөлбөрийн нээлтэд Булган аймгийн Засаг дарга З.Батзориг, ИТХ-ын дарга М.Оюунбат болон ХӨСҮТ, Улсын төв Гуравдугаар эмнэлгийн удирдлагууд оролцож, иргэдэд мэдээлэл өгсөн юм.

 Энэ өдөр Булган аймгийн иргэдэд ХӨСҮТ, Хавдар судлалын Үндэсний төв, Улсын гуравдугаар Төв эмнэлэг, Герентологийн төвийн нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийж,  элэгний B, C вирусын шинжилгээнд хамрууллаа. ЭМЯ 2017 оныг "Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил" болгосон. Жилийн ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх ажлыг олон талт шинэлэг хэлбэрээр явуулж байна. Улсын клиникийн төв эмнэлгүүдийн хамтарсан нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгийг газар дээр нь зохион байгуулж, эрт илрүүлж байгаа нь туйлын чухал юм. Булган аймгийн хувьд элэгний хорт хавдраар улсад тэргүүлдэг. Тиймээс элэгний хавдрыг бууруулах чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагуудын нягт хамтын ажиллагаатай ажиллаж ирсэн юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment