Манай улсад мал амьтны гоц халдварт өвчний голомт эрс идэвхжин хүн, мал амьтны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
2010 оны 08 сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ниошель ХХК-ны аж ахуйд шувууны ньюкасл өвчин гарсантай холбогдуулан энэхүү зөвлөмжийг хүргүүлж байна.
Дээрх халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын замаар хүнд халдварладаг тул дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг мэдэгдье.
Үүнд:
- Эмч, эмнэлгийн ажиллагсдад ньюкасл өвчний талаар мэдээлэл хийх
- Томуу, шувууны томуу, боом, тарваган тахал өвчнийг эрт илрүүлэх, авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тушаал, заавар, зөвлөмжүүдийг шуурхай хэрэгжүүлэх
- Өвчлөлийн голомтод ажиллах шуурхай арга хэмжээний бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын үнэлгээг хийж, шаардлагатай арга хэмжээ авч, тайланг 2010.10.10-ны дотор ЭМГ-т ирүүлэх
- Хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, оношлогоо, эмчилгээний бэлэн байдлыг хангах
- Хүн амд зориулан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна.
No comments:
Post a Comment