Аймгийн
Засаг даргын 2017.04.21-ны өдрийн А/235 тоот
захирамжийг эрчимжүүлэн, бүх шатны Засаг даргын тамгын газар, Эрүүл
мэндийн байгууллагууд хамтран, орон нутгийн онцлогт тохируулан,
Долоо хоног бүрийн Баасан гаригт "Эрүүл
мэндийг дэмжигч өдөр”-ийг шинэлэг
хэлбэрээр зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн газраас санаачилж, 2017.06.09-ний
өдрөөс Баасан
гариг бүрийн 07.00 цагт “Өглөөний гимнастик”-ийг аймгийн хэмжээнд зохион байгуулж, идэвхтэй
хөдөлгөөнийг дэмжих ажлыг эхлүүлээд байна.
Уг арга хэмжээнд идэвх
санаачилагатай ажилласан аймгийн Нэгдсэн
эмнэлэг, “Эмийн цэцэглэн” өрхийн Эрүүл мэндийн төв, Гурванбулаг, Хишиг-Өндөр, Рашаант, Хангал, Хялганат, Баян-Агт, Сайхан, Орхон сумдын Эрүүл мэндийн төвүүд, Булган
сумын багийн иргэдэд талархал илэрхийлье.
“Өглөөний гимнастик”-т идэвхтэй оролцож, “Эрүүл мэнд-Идэвхтэй
хөдөлгөөн” сарын аяны үйл ажиллагааг дэмжин, бидэнтэй хамтран ажиллахыг төрийн болон төрийн бус
байгууллагын хамт олон, иргэд та
бүхнийг уриалж байна.
No comments:
Post a Comment