Шувууны ньюкасл өвчнөөс урьдчилан сэргийлье

Манай улсад мал амьтны гоц халдварт өвчний голомт эрс идэвхжин хүн, мал амьтны өвчлөл нэмэгдэх хандлагатай байна. 2010 оны 08 сард Нийслэлийн Хан-Уул дүүргийн Ниошель ХХК-ны аж ахуйд шувууны ньюкасл өвчин гарсантай холбогдуулан энэхүү зөвлөмжийг хүргүүлж байна. Дээрх халдвар нь агаар дусал, ахуйн хавьтлын замаар хүнд халдварладаг тул дараах арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхийг мэдэгдье.


Үүнд:
  1.  Эмч, эмнэлгийн ажиллагсдад ньюкасл өвчний талаар мэдээлэл хийх
  2. Томуу, шувууны томуу, боом, тарваган тахал өвчнийг эрт илрүүлэх, авах арга хэмжээний бэлэн байдлыг хангах тушаал, заавар, зөвлөмжүүдийг шуурхай хэрэгжүүлэх 
  3. Өвчлөлийн голомтод ажиллах шуурхай арга хэмжээний бэлэн байдлыг хангах, бэлэн байдлын үнэлгээг хийж, шаардлагатай арга хэмжээ авч, тайланг 2010.10.10-ны дотор ЭМГ-т ирүүлэх 
  4. Хувийн хамгаалах хэрэгсэл, амны хаалт, эм, ариутгал, халдваргүйтгэлийн бодисын нөөц, оношлогоо, эмчилгээний бэлэн байдлыг хангах
  5. Хүн амд зориулан мэдээлэл, сэрэмжлүүлэг, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимтэй зохион байгуулах шаардлагатай байна.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment