Томуугийн тандалтын тогтвортой сүлжээг хөгжүүлэх чиглэлээр сургалт явагдлаа



Манай анагаах ухааны түүхэнд өвчлөлийн мэдээ мэдээллийг өрхийн түвшингээс өдөр дутам интернэтийг ашиглан Улаанбаатар хотод дамжуулж байсан нь хараахан үгүй билээ.
Академич П.Нямдаваагийн удирдлагаар хэрэгжиж эхэлсэн “Томуугийн тандалтын тогтвортой сүлжээг хөгжүүлэх төсөл”-ийн хамт олон томуугийн сорьцыг Монгол орны газар зүйн янз бүрийн бүсэд байрласан тандалтын нэгжүүдээс 5 жил авч үүсгэгчийг тодорхойлж дэлхийд баталгаажсан томуугийн лаборатортой болсныг өнгөрсөн жилүүдийн цартахлын ээдрээтэй бөгөөд хүнд бэрх өдрүүд гэрчилэнэ.

Томуугийн тандалтын нэгэн чухал хэсэг болох мэдээ мэдээллийг хөдөө орон нутгаас утсаар авч уг мэдээлэлд тархвар судлалын дүн шинжилгээ хийж 7 хоног бүрийн пүрэв гаригт зөвлөлгөөн хийж цэгүүдэд эргэн мэдээлж ирсэн болно. Одоо томуугийн Үндэсний төв нь томуугийн Үндэсний зөвлөлгөөнийг 6 дахь жилдээ хийх гэж байгаа бөгөөд өөрийн гэсэн flu.mn веб/сайттай дотоод, гадаадын байнгын уншигчидтай болж чадсан байна. Өмнөх 5 жилүүдийн хур судалгааны материалд үндэслэн тус хамт олноос анагаах ухааны доктор нэг, анагаах ухааны магистр хоёр төрөн гарчээ. 

Одоо тус хамт олон “Интернэтэд суурилсан томуугийн FIS систем ”-ийг 2010 оны 10 дугаар сарын 1-нээс өмнө амьдралд хэрэгжүүлж эхлэх зорилтыг жилийн өмнөөс тавин ажилласан нь хэрэгжиж эхлээд байна. Гэвч зарим аймгуудын үйл ажиллагаа бүрэн жигдрээгүй байгааг харгалзан давтан сургалтанд хамруулж байгаа болно. Хамгийн сүүлд 9 дүгаар сарын 9-15-ны хооронд Булган, Орхон аймгийн томуугийн харуулдан тандалтын нэгжүүдэд төслийн вэб/мастер, дата/менежер Б.Ганцоож, вирүслогич эмч Г.Нямаа, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар нар ажиллаа. Үүнээс Булган аймгийн томуугийн харуулдан тандалтын цэгүүд интернэтэд бүрэн хамрагдаж мэдээ, мэдээллээ өгч чаддаг болсон нь бусад аймгуудад үлгэр болохуйц сайхан ажил болжээ. Одоо доголдолтой байгаа хот хөдөөгийн цөөн цэгүүд алдаагаа залруулж чадвал удахгүй бүх цэгүүд мэдээгээ интернэтээр өгөхөд тун ойрхон байна.



Зураг 1. Баруун гараас Булган аймгийн засаг даргын тамгын газрын нийгмийн бодлогын хэлтсийн дарга Г.Буянжаргал, вирүслогич Г.Нямаа, төслийн хяналтын менежер, анагаах ухааны доктор Л.Энхбаатар, Булган аймгийн засаг даргын орлогч Д.Мөнхсайхан, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, ЭМГ-ын тархвар судлаач эмч Б.Цэлхаасүрэн нар ажлын уулзалтын дараа

Зураг 2. Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа томуу өвчний мэдээллийг онлайн системээр дамжуулах сургалт семинарыг нээж үг хэлэв

Зураг 3. Булган аймгийн ЭМГ-ын дүн бүртгэгч бага эмч Ц.Булгантамир, Нэгдсэн эмнэлгийн халдвар судлаач Л.Нямаа, дүн бүртгэгч бага эмч Х.Бира нар онлайнаар хурал хийх дадлага хийж байгаа нь

Зураг 4. Булган аймгийн Цоожэд өрхийн эмнэлэгт вирүслогич Г.Нямааүнэлгээ хийж буй нь

Зураг 5. Булган аймгийн Жаргахуй өрхийн эмнэлэгт Зүүн гараас: ЭМГ-ын дүн бүртгэгч бага эмч Ц.Булгантамир, Жаргахуй өрхийн эмнэлгийн бага эмч Г.Мядагханд, ЭМГ-ын тархвар судлаач эмч Б.Цэлхаасүрэн, вирүслогич Г.Нямаа үнэлгээ хийж буй нь

Зураг 6. Булган аймгийн Эмийн цэцэглэн өрхийн эмнэлэгийн хамт олон

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment