Хөдөө орон нутагт эмнэлгийн мэргэжилтэн томилолтоор ажиллуулж, ажлын байран дээрхи сургалт хийнэ

Хөдөөд зонхилж байгаа өвчлөлийн судалгаа, орон нутгийн эрүүл мэндийн газраас ирүүлсэн саналыг үндэслэн Увс, Өмнөговь, Говь-Алтай аймагт ажиллаж байгаа төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг ажлын байран дээр нь сургах зорилгоор
Улаанбаатар хотын төв эмнэлгүүдээс мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн мэс заслын эмч нар очиж ажиллахаар томилогдон 2010 оны 10 сарын 29 ний өдөр ЭМ-ийн сайдаас илгээлтээ гардан авлаа. Энэ удаад эмч нар сувилагчтайгаа нэг баг болж томилогдон ажиллаж байгаагаараа онцлог юм.
Томилолтоор ажиллах эмнэлгийн мэргэжилтнүүдтэй Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн асуудлаархи салбар хоорондын үйл ажиллагааг зохицуулах зөвлөлийн 2008 оны 03 тоот тогтоол, Эрүүл мэндийн сайдын  2010 оны 169 тоот тушаалыг тус тус үндэслэн 3 сарын хугацаатай гэрээ байгуулж, орон нутагт ажиллах нөхцөлийг нь хангаж, цалин болон бусад нэмэгдэл, урамшуулал зэргийг төрийн санхүүжилтээр Засгийн газрын 2010 оны 239 тоот тогтоолын дагуу тооцож олгох ажээ.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийг орон нутагт ажиллах хугацаа дууссаны дараа тухайн ажлын байранд нь эргүүлэн авах, тухайн хугацаанд хөдөө орон нутгаас сэлгэн ажиллах эмч, мэргэжилтнүүдийн ажлын байр, цалин хөлсний асуудлыг шийдвэрлэх зохицуулалт бас хийгдэх юм.

1.        П. Чулуунцэцэг    ШТЭ мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч    Говь-Алтай
2.        Г. Баяраа    ШТЭ. Мэс заслын эмч    Говь-Алтай
3.        Р. Нуржанар    ЭНЭШТ. Хүүхдийн мэс заслын их эмч     Увс
4.        Х. Сувд-Эрдэнэ    ЭНЭШТ.  мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч    Увс
5.        Л. Хорлоо    ЭНЭШТ мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний их эмч    Өмнөговь
6.        Ц. Мөнхбаяр    ЭНЭШТ. Эх барих эмэгтэйчүүдийн их эмч    Өмнөговь
7.        Б. Бэрцэцэг    ЭНЭШТ мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний сувилагч    Өмнөговь

Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулснаар хөдөө орон нутгийн ард иргэдэд хүргэх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн салбарт энэ чиглэлийн хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр болох юм. 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment