Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр 2010 оны 11-р сарын 14

1991 онд Олон улсын чихрийн шижингийн холбооноос 11 –р сарын 14-нийг Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон зарлан тунхаглав. 11-р сарын 14-ны өдөр бол анх инсулиныг гарган авах санааг сэдсэн Фредерик Бант гэдэг хүний төрсөн өдөр ажээ. Фредерик Бант 1921 онд инсулин гарган авах багийг удирдаж байжээ.

 Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийн лого, бэлэг тэмдгийн тухай


2007 оноос Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр нь цэнхэр өнгөтэй цагирагийг бэлэг тэмдэг болгосон. Энэхүү бэлэгдлийн ЦАГИРАГ нь амьдрал, эрүүл энхийг, харин Цэнхэр өнгө нь олон үндэстнийг нэгтгэсэн хөх тэнгэрийг, мөн Нэгдсэн үндэсний байгууллагын тугны өнгө юм.

Чихрийн шижин өвчний талаарх тоо баримтууд

· Дэлхийн хэмжээнд 285 сая хүн Чихрийн шижин өвчнөөр /ЧШӨ/ өвдөөд байгаа 90-ээс дээш хувь нь 2-р хэлбэрийн ЧШӨ ба 2025 он гэхэд энэ тоо 380 сая хүрэх төлөвтэй байна.

· ЧШӨ-гтй 246 сая тохиолдлын 90-ээс дээш хувь нь 2-р хэлбэрийн /хэв маягийн/ЧШӨ байна.

· Жилбүр ЧШӨ-өөр 7 сая хүн шинээр оношлогдож байна.

· Жил бүр 3,8 сая хүн ЧШӨ-ний улмаас нас барж байна.

· Дэлхий хэмжээнд 10 секунд тутам ЧШӨ-өөс болж 1 хүн нас барж байна.

· 10 секунд тутам 2 хүнээр шинээр оношлогдож байна.

· Монгол улсад 1999 оны тандалт судалгаагаар манай орны 35-аас дээш насны нийт хүмүүсийн 3.1 хувь, чихрийн шижин өвчтэй байсан бол 2005 оны шаталсан судлагаагаар 8.2 хувь болж өссөн байна. Мэргэжлийн эмчийн хяналтанд дөнгөж 3500 орчим ЧШӨ-тэй хүмүүс бүртгэгдэн хянагдаж байгаа бөгөөд тэдгээрийн 80 хувь муу хяналттай, 34.3 хувьд нь хоёр ба түүнээс дээш хүндрэл илэрсэн байна.

Чихрийн шижин өвчин гэж юу вэ?

· Чихрийн шижин өвчин нь удамшил, таргалалт, зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол зэрэг олон нөхцөл шалтгааны улмаас цусан дах сахарын хэмжээ ихэссэнээр ам цангах, их шээх шинж тэмдгээр илэрдэг бодисын солилцооны өвчин юм. 1-р хэлбэрийн чихрийн шижин инсулинээс хамааралтай, 2-р хэлбэрийн чихрийн шижин инсулинээс хамааралгүй байдаг. Чихрийн шижин өвчний нийт тохиолдлын 90-95 хувийг 2-р хэлбэрийн чихрийн шижин эзэлдэг.

· Зан үйлийн буруу дадлаа өөрчлөх хүнсний бүтээгдэхүүнээ зөв сонгон, зохистой хооллож, идэвхтэй хөдөлгөөнийг эрхэмлэн , биеийн жинг хэвийн түвшинд барьж, архи, тамхины хэрэглээг бууруулж чадсанаар 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнийг 90 хувь, хорт хавдрын тохиолдлыг 30 хувиар тус тус бууруулах боломжтой юм.

ЧШӨ- өөр өвдөх эрсдэлт хүчин зүйл


· Хөдөлгөөний дутагдал

· Өөх тосны хэрэглээ их байх

· Цусны даралт ихсэх

· Таргалалт /Илүүдэл жин

· Архи, тамхины хэрэглээ

· Удамшил

· ЧШӨ-ний талаарх ойлголт, мэдлэг хангалтгүй байх

Чихрийн шижин өвчнөөс урьчилан сэргийлэлт


· Эрүүл зөв хооллолт

· Таргалалт илүүдэл жингүй байх

· Идэвхтэй дасгал хөдөлгөөн

· Хорт зуршил /архи, тамхи/ хаях

· ЧШӨ ний талаар мэдлэгтэй байснаар та ЧШӨ-өөс сэргийлэх боломжт

Чихрийн шижин өвчний үеийн тусламж үйлчилгээ

· ЧШөвчний үед хүмүүсийн цусан дах инсулин эсийн дотор нэвтрэн орж өөрийн үүргээ биелүүлж чаддаггүй. Өвчтнүүд үргэлж хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн хийх замаар цусныхаа сахарыг зохицуулж байх шаардлагатай болдог. Хэрвээ ЧШтэй өвчтэн эм уух, инсулин хэрэглэх бол заавал эмчийн зааврын дагуу эмийг сонгох, тун хэмжээг тааруулах хэрэгтэйг зөвлөж байна.

Чихрийн шижний үед гарах хүндрэлүүд


ЧШӨ-ний үед цусан дах сахар ихэссний улмаас цусны урсгалын хурд буурч цус өтгөрөн том ба жижиг судасны ханыг гэмтээдэг. Ялангуяа нүд, бөөр, зүрх, хөлний судаснууд.

ЧШӨ-ний хүндрэлүүд:

· Захын мэдрэлийн хүндрэл /хөл тайруулах/

· Нүдний торлогийн хүндрэл/ хараагүй болох/

· Зүрх судасны хүндрэл / зүрхний шигдээс/

· Бэлгийн сулрал

ЧШӨ-ний үе дэх өвчтөний өөрийн хяналт гэж юу вэ?
· Өвчтөний өөрийн хяналт нь өвчтөн өөрөө бие даан эрүүл мэндээ хамгаалж, цусан дах сахарын хэмжээг хэвийн хэмжээнд хянаснаар эрт болон хожуу үеийн хүндрэлээс сэргийлж, амьдралын чанараа дээшлүүлэх боломжтой.

· ЧШӨ-ний сургалтанд хамрагдах

· Эмчийн тогтмол хяналтанд байх

Чихрийн шижинтэй өвчний талаарх сурталчилгааны өдөрлөг

· 11 сарын 12 -ны өдөр дүүргийн ЭМНэгдэл, 1-р эмнэлэг дээр

· 11 сарын 14 –ны өдөр Номин Их дэлгүүрийн өмнө 11 цагаас өдөрлөг болно.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 11-р сарын 11, Пүрэв гариг, 02:43 )

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment