Хүн амд үзүүлэх УАУ-ны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах
зорилгоор 2010 оны 10 сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайдын 386 тоот
тушаалаар “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдлаа.
“Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг УИХ-ын 1999 оны 46-р тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэлснээс хойш арван жил болж байна. МУАУ-ны анхдугаар чуулган 2009 оны 10 дугаар сард хуралдаж төрийн бодлогын хэрэгжилт, УАУ-ны хөгжлийн өнөөгийн байдал, цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлыг хэлэлцэж, төр засаг, мэргэжлийн байгууллагуудын баримтлах бодлого, чиглэлүүдийг оновчтой болгох, хэрэгжүүлэх арга замуудыг оновчтой сонгон, хүн амд УАУ-ны талаар бодитой мэдээлэл өгөх зорилгоор зөвлөмж гаргасан юм. Уг зөвлөмжийн дагуу төрийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүн амд үзүүлэх УАУ-ны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2010 оны 10 сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн сайдын 386 тоот тушаалаар “Уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх хөтөлбөр” батлагдлаа. Хөтөлбөр нь МУАУ-ны түүхэн зүй тогтолыг алдагдуулалгүйгээр хөгжлийн шинэ шатанд гаргах алсын хараатай, УАУ-ны хууль, эрх зүйн орчны хэрэгжилтийг сайжруулах, МУАУ-ны мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх сургалт болон давтан сургах үйл ажиллагааг сайжруулах, УАУ-ны тусламж, үйлчилгээг өргөжүүлэн хөгжүүлэх, УАУ-ны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлэх, УАУ-ны эмийн үйлдвэрлэлийн технологи стандартыг боловсронгуй болгох, Ховор, ховордсон эмийн ургамлыг тармилжуулах гэсэн зорилтууд, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтээс бүрдсэн бөгөөд 8 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Сайдын тушаалыг энд дарж харна уу

No comments:
Post a Comment