ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДАД ХАНДАЖ ГАРГАСАН УДИРДАМЖ

Томуу, томуу төст өвчний халдвар өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Иймээс халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн орчиндоо эрчимжүүлэхийн тулд дараах зааврыг баримтлан ажиллахыг зөвлөж байна.

Үүнд :

Нэг. Сурагчдыг амарч байх хугацаанд сургууль дээр хийгдэх ажил :

• Гарыг зохих шаардлагын дагуу угаах нөхцлийг / шингэн саван, бүлээн ус, халдваргүйтгэлийн бодис, хатаагуур/ бүрдүүлсэн угаалтуурын тоог нэмэгдүүлэх
• Сургууль дээр хийгдэх чийгтэй цэвэрлэгээг тогтмолжуулах
• Халдваргүйтгэлийг хлорамин, хлорын шохойн уусмалаар өдөрт 2-3 удаа хийх
• Багш, ажилчдад амны хаалт хэрэглэж хэвшүүлэх
• Багш ажилчдад сургууль дээр халуун хоол, ундаар үйлчлэх
• Анги, танхим өрөө тасалгаанд 2 цаг тутамд 15-20 минут агааржуулалт хийх
• Сургуулийн халаалтыг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах
• Сургуулийн хана, шал, хаалганы бариул, шат, бие засах, гар угаах газаруудыг ариутгалын бодистой усаар тогтмол угаах
• Багш, ажилчдад Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх мэдээлэлийг өгөх
• Үйлчлэгч нарт Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэхэд цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн ач холбогдлыг ойлгуулах, халдваргүйжүүлэх уусмалыг найруулах аргад сургах
• Томуугаас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг явуулах дараах чиглэлээр хийх боломжийг бүрдүүлэх
Үүнд :
CD, DVD ашиглан зурагтаар, FM, радио, богино долгионы радиогоор сурталчилгаа хийх
• Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зурагт хуудас, санамжийг анги, танхим, коридорт байрлуулж, энэ талын мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх
• Томуугаас сэргийлэх энгийн аргуудыг бичсэн мэдээлэл, сурталчилгааны материалуудыг мэргэжлийн байгууллагуудаас авч сургууль дээр байрлуулах, сурагчдад тараах зорилгоор нөөцлөх
• Хүүхдүүд, эцэг эхчүүдэд зориулж харъяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, ХӨСҮТ-ийн гол, гол утасны жагсаалтыг томоор бичиж сургуулийн үүдэнд байрлуулах

Хоёр. Хичээл эхэлсэн үед сургууль дээр хийгдэх ажил :

• Анги даасан багш нар өдөр бүр ангидаа сурагчдын ирцийн тандалт хийж томуугийн сэжигтэй /ханиалгах, хамар битүүрэх, хоолой, толгой өвдөх, халуурах, бие эвгүйрэх, булчингаар шархирч өвдөх, тамирдах, бөөлжих, суулгах/ хүүхдийг сургуулийн эмчид яаралтай үзүүлэх буюу хичээлээс чөлөөлж, гэрт нь байлгах
• Бүх сурагчдад амны хаалт тогтмол хэрэглүүлж хэвшүүлэх, 2 цаг тутамд угаалгах нөхцлийг бүрдүүлж хяналт тавих
• Хүүхдүүдийг хоорондоо гар барих, ноцолдохыг хориглон, гарыг тогтмол угаах орчин бүрдүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавих
• Томуугаас сэргийлэх мэдээлэл, сурталчилгааг CD, DVD, FM, радио, зурагт хуудас, санамж ашиглан тогтмол явуулах,
• Сурагчдад Томуу, томуу төст өвчний халдвараас урьдчилан сэргийлэх санамж тараах
• Сурагчдын дунд хэн нэгэн энэ өвчний шинж тэмдэг ажиглагдвал найз нөхөд нь ангийн багш болон сургуулийн эмчид яаралтай мэдэгдэх ажлыг зохион байгуулах
• Сургууль дээрх өвчлөлтэй холбоотой мэдээллийг харъяа дүүрэг, сумын эрүүл мэндийн байгууллагад байнга мэдээлж байх
• Сурагчдыг дулаан хувцаслахад анхаарах
• Гэр орондоо, сургуулиас гадуур байх үед өвчний ямар нэг сэжиг илэрвэл Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 455388 тоот утас болон харъяа дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн утсанд залган зөвлөгөө авахыг хүүхдүүдэд мэдээллэх

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment