Халдварт бус өвчин ба осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн вэб сайт нээгдлээ


Халдварт бус өвчин ба осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн эрүүл мэндийн вэб сайт нээгдлээ Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн төслийн хүрээнд халдварт бус өвчин, зам тээврийн осол гэмтэл, умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл бүхий интерактив вебсайт боловсруулан гаргаж байна. Эрхэм хүндэт Булганчууд та бүхнийг энэхүү вэб сайтад байрлуулсан ЭРҮҮЛ АЖЛЫН БАЙРНЫ СҮЛЖЭЭ-нд идэвхтэй нэгдэн оролцохыг уриалж байна. http://www.ncdi.mn/ дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

 Энэхүү сэдэвчилсэн сайтыг халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлс болох буруу хооллолт, таргалалт, хөдөлгөөний хомсдол, архи, тамхины хэт хэрэглээ зэрэг олон нийтийн дунд дэлгэрсэн буруу дадал хэвшлийг бууруулах, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болсон зүрх судасны өвчин, зам тээврийн осол гэмтэл, умайн хүзүүний болон хөхний хорт хавдраас урьдчилан сэргийлэх сэдвээр үнэн зөв мэдээлэлд суурилсан, зөв зан үйлийг хэвшүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор боловсруулсан юм.
Вебсайт нь эрүүл мэндийн дээрхи сэдвээр өргөн мэдээлэл түгээгээд зогсохгүй, тухайн асуудлын тодорхой сэдвээр эрүүл мэндийн салбарын тэргүүлэх эрдэмтэн, мэргэжилтнүүдийг урьж, ярилцлага, хэлэлцүүлэг, чат зохион байгуулж, иргэд, олон нийтийн сонирхсон асуултуудад хариулах байнгын булан ажиллуулах зэргээр интерактив хэлбэрээр ажиллах болно. Мөн сайтаар улирал тутмын мэдээллийн онлайн сонин гаргаж, төслийн хүрээнд хэрэгжиж буй ажил, олон нийтийн дунд зохиогдсон арга хэмжээ, бусад шинэ мэдээ, мэдээллүүдийг танилцуулна.
Энэхүү сайт нь эх хэлээрээ үнэн зөв, бодит мэдээлэл авах интерактив, динамик хэлбэрийн найдвартай эх сурвалж болох төдийгүй, Монголын ард түмний эрүүл мэндийг сайжруулахад үнэтэй хувь нэмрээ оруулах хэрэгсэл болно хэмээн найдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу:
  • 70101025; 99129913/ ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн зөвлөх байгууллага-ЕPOS Health management, МСС/ЗҮӨ асуудал хариуцсан зөвлөх М. Оюунчимэг /
  • 99185859/ ММСС-гийн Эрүүл мэндийн төслийн зөвлөх байгууллага-ЕPOS Health management, Мэдээлэл хариуцсан ажилтан З. Мэндсайхан/

Print Friendly and PDF

1 comment: