Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр

       Дэлхийн улс орон бүр хүүхдийн эрхийн өдрийг тэмдэглэдэг боловч өөр өөр сар өдөр тэмдэглэдгээрээ харилцан адилгүй байдаг. Ихэвчлэн болон ЗСБНХУ-ын бүрэлдэхүүн байсан улс орнууд болон социалист дэглэмтэй байсан улс орнууд жил бүрийн 6 сарын 1-ний өдрийг Олон улсын Хүүхдийн өдөр хэмээн тэмдэглэсээр ирсэн.

      Анх 1920 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Турк Улсад, хожим Швейцарь Улсын Женев хотод болсон Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн чуулга уулзалтаар Олон улсын Хүүхдийн өдрийг тэмдэглэх үндсийг тавьжээ. Яагаад 6 дугаар сарын 1-ний өдрийг сонгох болсон шалтгааныг Сан Франциско хотод суух Хятад Улсын ерөнхий консул олон тооны өнчин хүүхдийг цуглуулан, 1925 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Луут Завины наадмыг тэмглэсэнтэй холбодог бол зарим хүмүүс Женевийн чуулга уулзалттай холбон үздэг.
     Мөн 1955 оны 10 дугаар сард Хүүхдийн өдрийг дэлхий даяар Женев хотод Хүүхдийн халамжийн олон улсын холбооны дэмжлэгээр тэмдэглэсэн юм. Дэлхийн Хүүхдийн өдрийн санааг 8 дугаар ангийн сурагч Рубаб Мансуур гаргасан бөгөөд 1954 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас батлахад Моаззем, Абасс нар маш ихээр тусалсан юм. 1954 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейн анх Дэлхийн Хүүхдийн өдрийг 11 дүгээр сарын 20-ны өдөр тэмдэглэхээр баталсан бөгөөд энэхүү өдрийг тэмдэглэснээр дэлхийн хүүхдүүдийн сайн сайхныг бүрдүүлэх, сайжруулах арга хэмжээ авах ёстойг онцолсон билээ. Мөн хүүхэд насыг тэмдэглэдэг өдөр ч гэж болно.
     Мөн 11 дүгээр сарын 20-ны өдөр бол НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас 1959 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай тунхаглал, мөн эдүгээ 191 улс соёрхон баталсан, 1989 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай конвенцийг баталсан өдөр. Жил бүр 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэдэг Хүүхдийн өдрөөр хүүхдийн эрх, сайн сайхан байдлын тухай ярилцаж, хүүхдийн телевизийн хөтөлбөр цацаж, хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг билээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment