“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарын удирдлагын бүтэц, тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөрийн хэрэгжилт” сэдэвт туршлага солилцох уулзалтанд оролцлоо

“Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хөтөлбөр” 2008 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газар санаачлан, Эрүүл мэндийн яам, ЗГХА- Эрүүл мэндийн газар, ДЭМБ, Монголын чанарын менежерүүдийн холбооны дэмжлэгтэйгээр тус аймгийн эрүүл мэндийн газар, эмнэлгүүдэд уг хөтөлбөр хэрэгжиж буйг танилцуулах, чанарын менежерүүдийн туршлага солилцох уулзалтыг 2011 оны 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Дархан-уул аймагт зохион байгуулагдлаа.


Тус уулзалтанд Булган аймгийн эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн албаны дарга Ө.Энхмаа оролцож аймгийнхаа тэргүүн туршлага болсон ажлуудыг танилцуулсан байна. Уулзалтанд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ЗГХА-ын ЭМГ, ДЭМБ, Монголын эрүүл мэндийн чанарын менежерүүдийн холбооны мэргэжилтэн, гишүүд болон 13 аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд зэрэг нийт 40 байгууллагын 87 эрүүл мэндийн удирдах ажилтан, чанарын менежерүүд оролцлоо.
Уулзалтын үеэр “Эрүүл мэндийн чанар”, “Дархан-Уул аймгийн ЭМБ-ын тусламж үйлчилгээний онцлог”, “Эрүүл мэндийн салбарын чанарын удирдлагын тогтолцоо ба бодлогын хэрэгжилт” сэдэвт илтгэлүүдийг тавилаа.
Түүнчлэн аймгийн ЭМГ, нэгдсэн эмнэлэг, Гос-хот, Гэрэлтэй өрхийн эмнэлэг “Саран-Клиник”, “Цээнэ” хувийн хэвшлийн эмнэлэг, “Монос” эмийн бөөний худалдааны төвд хэрэгжүүлж байгаа чанар сайжруулах үйл ажиллагааны талаар үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Мөн аймгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээн дэхь салбар хоорондын хамтын үйл ажиллагааны талаарх сургалтыг аймгийн Онцгой байдлын газар Боловсрол, соелын газартай хамтран зохион байгуулав.
Тус аймгийн Орхон сумын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, “ХӨЦМ-ийн эцэг эхийн сургалт” сэдэвт чанарын өдөрлөг зохион байгуулав.
Туршлага солилцох уулзалт нь батлагдсан удирдамжийн дагуу:
  • Чанарын алба, багийн бүтэц зохион байгуулалт, төлөвлөлт,тайлан мэдээ
  • Чанарын аргууд, ижил мэргэжилтний үзлэг, өдөрлөг
  • Чанарын урамшуулал “ Чанар 1,2,3 тэмдэг, талархалын самбар
  • Эмчилгээ оношлогоо, сувилахуй, үйлчилгээний, эмийн хэрэглээний стандарт, шинэ технологи
  • Чанарын сангууд, алдааны, сайн туршлагын чанарын лавлагааны сангууд
  • Тусламжийн чанарын баталгаа, магадлан итгэмжлэл, эмнэлгийн тусгай зөвшөөрөл зэрэг чанарын тулгуур ойлголтуудыг улс, хувийн хэвшлийн эмнэлэг, эмийн байгууллагуудад хэрхэн хэрэгжүүлж буй талаар танилцуулж, бусад аймаг, нийслэлийн ЭМБ-тай харилцан туршлага солилцох чиглэлээр зохион байгуулагдлаа.
Оролцогчид уг уулзалтын агуулга, ач холбогдлыг өндрөөр үнэлж, цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад харилцан туршлага солилцох уулзалт боллоо гэж дүгнэн, цаашид тогтмол зохион байгуулах талаар санал солилцсон болно.
Цаашид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад иргэд үйлчлүүлэгчдийг татан оролцуулах, салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрүүл мэндийн байгууллагууд хамтран бие биенээсээ суралцаж, дэмжих чиглэлээр ажиллах нь зүйтэй гэж үзлээ.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment