Хавдрын эсрэг үндэсний аян-2011

Хавдрын эсрэг үндэсний аян-2011 арга хэмжээний Архангай аймаг дахь үйл ажиллагааг  Хавдар судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүдийн баг 2011 оны 5 дугаар сарын 19-23 нд зохион явуулав.
Аяны нээлт 5 дугаар сарын 21 нд болж, нээлтийн ажиллагаанд Эрүүл мэндийн сайд С. Ламбаа, ЭМЯ-ны ЭТБХЗГ-ын орлогч дарга Я.Амаржаргал, ЭМЯ-ны СХОГ-ын мэргэжилтэн Ч.Чинзориг, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Л.Төмөрбаатар, Хаан банкны баруун бүсийн захирал Ч.Батсайхан,  Архангай аймгийн засаг дарга н.Баатарбилэг, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, нийт эмч, ажилчид болон сумын эрхлэгч эмч нар, бүх багийн эмч нар оролцлоо.

“Хавдрын эсрэг хамтдаа” Үндэсний аяны хүрээнд Архангай аймагт ажиллах баг  5 дугаар сарын 19-нд Эрдэнэбулган суманд ирж 5 дугаар сарын 20-ны өдөр эмч нарт болон сайн дурынханд зориулсан сургалт явуулав. Түүнчлэн Хаан банкны ажилчдад эрүүл мэндийн үзлэг хийж, Хаан банкны аймгийн төв дахь болон сумын салбарын ажилтнуудаас 25 хүнийг эрүүл мэндийн сайн дурын идэвхтнээр сургаж бэлтгэв. Идэвхтнүүд цаашид хорт хавдраас хэрхэн сэргийлэх тухай мэдээллийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран харъяа газрынхаа иргэдэд хүргэх юм.
Мөн Архангай аймгийн сум, өрхийн болон аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарыг хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, хяналт, оношилгоо эмчилгээний чиглэлээр 2 кредит цагийн сургалтад нийт 55 хүн хамруулав. Тус сургалтуудыг ХСҮТ-ийн багийн гишүүд гардан явуулж, дээр дурдсан чиглэлээр мэдээллийг өгч, оролцогчдын асуултад хариулав. Үүний зэрэгцээ ХСҮТ-ийн зарим нарийн мэргэжлийн эмч нар орон нутгийн эмч нарт ажлын байран дахь сургалт явуулж, дадлагажуулав.
5 дугаар сарын 20-22 ны өдрүүдэд явагдаж, Архангай аймагт нийт 696 хүнийг үзлэгт хамруулснаас үзлэгийн явцад бүртгэгдсэн нийт өвчлөлөөс хорт хавдар 6, хорт хавдар гэж сэжиглэж буй 2, урьдал өвчин 31, хоргүй хавдар 86 илрэв. Архангай аймагт орон нутагтаа  өөрсдийн хүчээр зохион байгуулсан урьдчилан сэргийлэх үзлэгийн 116 шинжилгээг Эс зүйч их эмч  А. Амартүвшин газар дээр нь харж шинжилгээний хариуг гарган өгсөн байна.
Үзлэгээр илэрсэн хорт хавдрын болон урьдал өвчинтэй үйлчлүүлэгчийг тухайн аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдар судлаач эмчийн хяналтанд шилжүүлж, хяналтанд байдаг хорт хавдартай өвчтнүүдэд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлэв. ХСҮТ-ээс дараахи бүрэлдхүүнтэй эмч мэргэжилтнүүдийн баг ажиллав.
1.
С. Хүрэлсүх
ХСҮТ, Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч
Багийн ахлагч
2.
Я. Болормаа
Зөвлөх поликлиникийн хавдар судлаач их эмч
Ерөнхий хавдар судлал
3.
А. Болд
Ерөнхий мэс заслын тасгийн мэс заслын  их эмч
Хавдрын ерөнхий мэс засал
4.
Я. Дугарсүрэн
Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч
Эмэгтэйчүүдийн мэс засал
5.
Н. Баасансүрэн
Эмэгтэйчүүдийн мэс заслын тасгийн их эмч
Эмэгтэйчүүдийн мэс засал
6.
Д. Оюунцэцэг
Зөвлөх поликлиникийн хэт авиан оношилгооны их эмч
Хэт авиан оношилгоо
7.
Ч. Гэрэлмаа
Зөвлөх поликлиникийн дурангийн их эмч
Дурангийн оношилгоо
8.
А. Амартүвшин
Лаборатрийн тасгийн эс зүйч их эмч
Эс судлал
9.
Д. Мөнхцэцэг
Зөвлөх поликлиникийн толгой, хүзүүний мэс заслын их эмч
Толгой, хүзүүний мэс засал
10.
Т. Ундармаа
Эпидемиологич их эмч
Дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, сургалт, сурталчилгаа

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment