ХДХВ/ДОХ-ын асуудлаарх “Хүн бүр оролцъё” сэдэвт Үндэсний 5-р чуулган боллоо

ХДХВ/ДОХ-ын асуудлаарх “Хүн бүр оролцъё” Үндэсний 5-р чуулган 2011 оны 5 сарын 30-31-ний өдрүүдэд Чингис зочид буудлын хурлын танхимд болов.Чуулганыг нээж Эрүүл мэндийн сайд, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны дарга С.Ламбаа, НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Сезин Синаноглу нар үг хэлэв.
“Монгол улс дахь ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаанд төрийн байгууллагуудын оролцоо, цаашид анхаарах асуудал” илтгэлийг Эрүүл мэндийн сайд, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний хорооны дарга С.Ламбаа, “Дэлхийн болон бүсийн хэмжээнд ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх талаар баримталж байгаа бодлого, дэвшүүлж буй зорилт” илтгэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч, НҮБ-ын ХДХВ/ДОХ-ын нэгдсэн багийн дарга Др.Виват тавилаа. Чуулганд эрүүл мэндийн мэргэжилтнүүд, төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл 200 гаруй хүн оролцож бусад олон чухал илтгэлийг тавьж хэлэлцүүлэв. Мөн 3 хэсгийн салбар хуралдаан “ХДХВ/ДОХ, БЗДХ-ын тусламж үйлчилгээ”, “ХДХВ/ДОХ, БЗДХ-аас сэргийлэх үйл ажиллагаа”, “ХДХВ/ДОХ-той холбоотой хүний эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалт гутаан доромжлолыг арилгах” асуудлаар болов. Энэ чуулган 6-р сарын 8-10 ны өдрүүдэд дэлхийн улс орнуудын  удирдагчид болон эрүүл мэндийн сайд нар оролцсон НҮБ-ын Ерөнхий Ассамлейн ХДХВ, ДОХ-ын асуудлаарх Дээд хэмжээний Чуулганы өмнө болж байгаагаараа чухал ач холбогдолтой юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment