“Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төсөл хэрэгжинэ

“Эрүүл мэндийн салбарын хөгжил-5” төсөл найман аймагт хэрэгжих бөгөөд эдгээр найман аймгийн нэгэнд нь манай аймаг сонгогдсон таатай мэдээ байна. Уг төслөөр Эрүүл мэндийн салбарт 39 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр цусны аюулгүй байдлыг хангах, Цусны банк байгуулах, эмнэлгүүдийн хог хаягдлын менежментийг сайжруулах, эмнэлгийн эрүүл ахуй, халдвараас сэргийлэх, хянах нөхцлийг хангах ажлууд хийгдэнэ.
“Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг хэрэгжүүлэхэд Азийн Хөгжлийн Банкнаас Монгол Улсын Засгийн газарт 30 сая ам.долларын зээлийг олгохоор төлөвлөсөн байна. Энэхүү төсөл нь энэ оноос эхлэн таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд 2018 оны 12 дугаар сард хэрэгжиж дуусахаар төлөвлөгджээ.
Төсөл хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажилтан доктор Бодарт, профессор Волтер Поп, Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Алтантуяа, Булганчимэг, орчуулагч Хандмаа нар манай аймагт ажиллалаа. Төслийн мэргэжилтнүүд аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсанаас гадна аймгийн Засаг дарга тэдгээр мэргэжилтнүүдийг хүлээн авч ажлын байдлыг сонсож санал бодлоо солилцлоо.

Эх сурвалж: www.bulgan.gov.mn

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment