Булган аймгийн Эрүүл мэндийн салбарт шагналын хур буулаа

Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдөр жил бүрийн 08-р сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмлэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, зон олныхоо эрүүл мэндийн хамгаалах үйлст олон жил оюун ухаан, мэдлэг мэргэжлээ дайчлан ажиллаж, тогтвортой амжилт гаргасан ажилтнуудын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол улсын Засгийн газрын "Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" хүндэт тэмдэг, "Жуух бичиг"-ээр шагнасныг уламжилж байна.
Засгийн газрын шагналаар шагнагдсан АНЭ-ийн төрийн албан хаагчдад Булган аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн даргыг түр орлон гүйцэтгэгч П.Оюунцэцэг, АНЭ-ийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Б.Цолмон нар шагналыг гардуулж баяр хүргэлээ. Хүндтэй шагналаар шагнуулсан нийт төрийн албан хаагчиддаа Эрүүл мэндийн салбарын нийт хамт олныхоо өмнөөс халуун баярыг хүргэж, эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.



Эрүүл мэндийн сайдын 259-р тушаалын хавсралтаас

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment