"Гар угаах Дэлхийн өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Булган аймгийн Эрүүл мэндийн газраас "Гарын ариун цэвэр" сарын аяныг зохион байгуулж байгаа билээ. Аяны хүрээнд "Дэлхийн гар угаах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүллээ. Цогт хунтайжын талбайд зохион байгуулагдсан тус арга хэмжээнд аймгийн төвийн 7 цэцэрлэгийн ахлах бүлэг болон ЕБС-ийн сурагчдын төлөөлөл нийт 150 гаруй хүүхэд багачууд оролцлоо. 

Сарын аяны хүрээнд "Миний хүсэл-Цэвэр гар" гар зураг болон Эссэ бичлэгийн уралдаан зарлагдсан бөгөөд тус уралдаанд хөдөө сумд болон аймгийн төвийн 130 гар зургийн бүтээл, 64 эссэ бичлэг шалгаруултанд оролцож тус өдөр шагналт байр эзэлсэн хүүхэд багачууд шагналаа гардан авлаа. 



 Талбайд цугласан хүүхэд багачуудад Гараа хэрхэн зөв угаах сургалтыг ЭМГ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж, Цэцэрлэгийн багш нарт "Хөгжилтэй аргаар гараа угаах" видео гарын авлага, "Гараа угаана даа" хүүхдийн дуу бүхий СD-гардуулж өглөө.

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment