"Миний хүсэл-Цэвэр гар" гар зураг болон эссэ бичлэгийн уралдааны ялагчид шагналаа гардан авлаа

"Гарын ариун цэвэр" сарын аяны хүрээнд зохион байгуулагдсан "Миний хүсэл-Цэвэр гар" гар зураг болон эссэ бичлэгийн уралдааны ялагчид "Дэлхийн гар угаах өдөр"-өөр шагналаа гардан авлаа. Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдээс та бүхэндээ дэлгэн хүргэж байна.

Эссэ бичлэгийн уралдаан ЕБС-ийн 7-11-р ангийн сурагчдын 64 бүтээл ирснээс Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11г-ангийн сурагч С.Янжиндуламын бүтээл тэргүүн байраар шалгарч алтан медаль, үнэ бүхий зүйлээр шагнууллаа.
 
Тэргүүн байрын шагналт С.Янжиндулам
 2-р байранд Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10б-ангийн сурагч Б.Янжиндулам шалгарлаа

2-р байрын шагналт Б.Янжинлхамын эссэ
3-р байранд Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11а-ангийн сурагч Г.Баасансүрэнгийн бүтээл шалгарлаа


3-р байр Г.Баасансүрэн

Гар зургийн уралдаанд 130 бүтээл ирснийг 1-2 анги, 3-4 анги, 5-6 анги гэсэн 3 ангилалд шилдэг бүтээлүүдийг шалгарууллаа.

1-2 ангийн насны ангилалд
  1. Баяннуур сумын ЕБС-ийн 1а-ангийн сурагч Б.Өнөболд
  2. Баяннуур сумын ЕБС-ийн 1а-ангийн сурагч Д.Пунцаг
  3. Баяннуур сумын ЕБС-ийн 1а-ангийн сурагч М.Дөлгөөн
3-4-р ангийн насны ангилалд 
  1. 1-р 11 жилийн бүрэн дунд сургуулийн 4а-ангийн сурагч Р.Болдбаатар
  2. 1-р 11 жилийн бүрэн дунд сургуулийн 4а-ангийн сурагч А.Маралмаа
  3. 1-р 11 жилийн бүрэн дунд сургуулийн 4а-ангийн сурагч Ч.Сумъяадорж
5-6-р ангийн насны ангилалд
  1. Бугат сумын ЕБС-ийн 6а ангийн сурагч М.Нямдаваа
  2. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Б.Тэргэл
  3. Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 5а ангийн сурагч Ц.Билгүүн
  4. 5-6-р ангийн ангиллын Тэргүүн байрын шагналт М.Нямдаваагийн бүтээл
5-6-р ангийн ангиллын 2-р байрын шагналт Б.Тэргэлийн бүтээл
5-6-р ангийн ангиллын 2-р байрын шагналт Ц.Билгүүний бүтээл
Гар зураг, эссэ бичлэгийн уралдаанд бүтээлээ ирүүлсэн сурагч багачууд та бүхэндээ сурлага хөдөлмөрийн өндөр амжилтийг хүсэн ерөөе

БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР 


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment