Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг бэхжүүлье” үзүүлэх сургууль Хишиг –өндөр суманд зохион байгуулагдлаа

Геронтологийн төвтэй хамтран Хишиг-Өндөр сумын Сум дундын эмнэлэгт 2013 оны 10 сарын 09-12-ны өдрүүдэд “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийг бэхжүүлье” үзүүлэх сургууль, сургалт зохион байгуулав.
Уг үйл ажиллагаанд сумын Эрүүл мэндийн төвийн дарга, Ахмадын хорооны дарга, ахмад настны эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн нийт 64 хүн оролцож, тус сумын Сум дундын эмнэлгийн настанд ээлтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, орчин бүрдүүлсэн байдалтай танилцлаа. 
Мөн “Сумын эрүүл мэндийн төвийн настанд үзүүлэх эрүүл мэндийн талаарх өнөөгийн байдал” хэлэлцүүлэг,   Настны эмч, сувилагч нарыг үзлэг хийх дадлага семинар, “Геронтологи гериатрийн үндэс” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулж, эмнэлгийн мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгсөн байна.
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ХЭЛТЭС


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment