Баяннуур суманд “Архи, тамхи ба Эрүүл мэнд” дэвжээ тэмцээн зохион байгуулагдлаа

Баяннуур сумын Эрүүл мэндийн төвөөс Архи тамхины хор уршгийг иргэдэд суртачилан таниулах, хөгжлийн хөтөч аянд оролцогч өрхүүдийг идэвхижүүлэх,  Иргэд хамт олны эрүүл аж төрөх зан үйлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлж, амьдралын хэв маягийг өөрчлөх зорилгоор  “Архи тамхи ба эрүүл мэнд” сэдэвтэй гарын авлага сургалтын материал тарааж сурталчилахаас гадна 2014 оны 01-р сарын 15-нд 17 цагт Соёлын төвд ДЗОУБ-с зохион байгуулж байгааХөгжлийн хөтөчаяны оролцогч 10 өрхДэмжигч 100 өрх- ийг хамарсан “Архи тамхи ба эрүүл мэнд” сэдэвт дэвжээ тэмцээнийг амжилттай зохион явууллаа.

Тэмцээнд Хөгжлийн хөтөч аянд оролцогч 9 өрх, дэмжигч өрхүүд идэвхтэй хамрагдаж багийн мэндчилгээ , дүрийн тоглолт , багийн ахлагч нарын асуулт хариулт, багийн дунд асуулт хариулт , урлагийн номер, гэрийн даалгавар зэргийг сугалаа ёсоор хийж гүйцэтгэж авхаалж самбаа, авъяас чадвараа сорилоо.

   Дэвжээ тэмцээнийг Ажлын хэсгийн ахлагч З.Чулуунбаатар, Замын цагдаа Б.Булгантамир, Иргэдийн төлөөлөл Ундрах нар шүүлээ. 1-р байранд Батмөнх ахлагчтай баг,  2-р байранд Баянмөнх ахлагчтай баг, 3-р байранд Д.Отгонсувд ахлагчтай баг тус тус шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнасан.
Энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэд идэвхтэй оролцож хөгжөөн дэмжлээ. Нийт 200 гаруй иргэд хамрагдсан болно.
Тэргүүн байр: Батмөнх ахлагчтай баг
                                     БАЯННУУР СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ

 
 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment