Хачгаар дамжих халдварт өвчнөөс сэргийлье!!!!

Хачгаар дамжин халдварладаг халдварт өвчний гаралт жил бүрийн 3-р сараас 8 сарын эхний 10 хоног хүртлэх хугацаанд  бүртгэгдэж байна.
Дэлхий дээр 3000 гаруй хачиг байдгаас Монголд 18 төрлийн 43 зүйлийн хачиг тархаж үүнээс 2 төрлийн хачиг (Ixodes, Dermacentor) нь хүнд өвчин үүсгэдэг.
Хачиг нь өвчин үүсгэгч вирус, нян, эгэл биетэн зэргийг биедээ агуулж, мал, амьтдын цусыг сорохдоо хүн, амьтанд халварыг дамжуулдаг. Гэвч хачигт хазуулсан хүн бүр өвчилдөггүй учир нь бүх хачиг халдвартай байдаггүй.

Ойн хачиг(Ixodes)  нь манайи аймгийн Тэшиг,Хутаг, Бугат, Сэлэнгэ, Хангал, Хялганат, Орхон сумдад их тархалттай, хусны хачиг  (Dermacentor) нь  Бугат, Хялганат, Хутаг, Тэшиг сумдад тархсан хачигт энцефалит, хачигт боррелиоз өвчнийг, хачигт риккетсиоз өвчний гол дамжуулагч болдог.
2013 оноос  хачигт энцефалит, боррелиоз, риккетсиозын  өвчлөл нэмэгдэж  байна. 
2014 оны 4-р сарын 17-ны байдлаар хачгаар дамжих халдварын сэжигтэй 7 тохиолдолд бүртгэгдэж лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Одоогоор хүний өвчний батлагдсан тохиолдол байхгүй.

  Урьдчилан сэргийлэлт:
3-8 сард иргэд ямаа самнах, мал хариулах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, жимс, эмийн ургамал түүх, хайгуулын ажил хийх, амралт зугаалга, мод бэлтгэх үед халдварт өртөж байна. Тухайн үед:
  •  Хачигт энцефалитаас сэргийлэх дарxлаажуулалтанд бүрэн (3-4сар, 9-10 сар) хамрагдах
  • Та ямаа самнах, хонь хяргах, ноос ноолууртай ажиллах, ой модонд явахдаа хачигт хазуулахаас болгоомжилж битүү тод өнгийн хувцас өмсөх
  • 2-3 цаг тутамд хувцасандаа хачиг байгаа эсэхийг шалгах
  • Хачиг дайжуулагч хэрэглэх
  • Малын сүүг бүрэн боловсруулж хэрэглэх
  •  Хачигт хазуулсан тохиолдолд бээлий, хямсаа хэрэглэн хачигны хошууг арьсанд үлдээхгүйгээр болгоомжтой ганхуулан, сугалан авч, хачгийг битүү саванд хийж,  ЗӨСҮТ-д өгч шинжлүүлэх
- Хачигт хазуулсанаас хойш 3-21 хоногийн дараа өндөр халуурах, толгой, үе мөч хүчтэй өвдөх, ууц нуруугаар өвдөх, дотор муухайрах, бөөлжих, бие дээр тууралт гарах шинж илэрвэл яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment