“Халдвар хяналтын ажилтнуудын чадавхийг сайжруулья” сургалт боллоо

Олон улсын сувилагч нарын өдрийг угтан зохион байгуулж буй ажлын хүрээнд “Халдвар хяналтын тогтолцоог сайжруулья” сарын аяныг  Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдварт, ариутгалын тасаг удирдан тасаг, нэгжүүдийн хооронд зохион байгуулж байна.
“Халдвар хяналтын ажилтнуудын чадавхийг сайжруулья” сургалтыг аян зохион байгуулах комисс, аймгийн МХГ, ЭМГ-ын холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулан, эмч, эмнэлгийн мэргэжилтэн, Орхон сумын Эрүүл мэндийн төвийн халдвар хяналтын ажилтан нарын 45 хүн хамруулсан байна.
 Сургалтаар Нэгдсэн эмнэлгийн халдвар хяналтын алба, багийн гишүүд, ажилтан нарын үүрэг, хариуцлагыг тодруулан, эмнэлгээс шалтгаалах халдварыг мэдээлэлэх, тандах, илрүүлэх, эмчлэн эрүүлжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас хамгаалах арга зүйд давтан сургасан байна.   Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга,  эмчилгээ чанарын хяналтын менежер зэрэг удирдах ажилтнуудыг оролцуулсан  хэлэлцүүлэг зохион байгуулж, халдвар хяналтын  албаны ажлын амжилт, алдаа дутагдал, анхаарал татсан ажил,  шаардлагатай  багаж, тоног төхөөрөмж, зохион байгуулалтын ажлын талаар санал солилцлоо.
 Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг “Халдвар хяналтын алба, баг, ажилтны үүрэг хариуцлагыг өндөржүүлэн, халдвараас хамгаалах үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийн хангалт хийж, дэмжиж ажиллана” гэж онцлон хэллээ.  
           
       Эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд “Эрүүл мэндийн байгууллагын халдвар хяналтын тогтолцоог, эмнэлгээс шалтгаалсан халдвараас сэргийлэх арга хэмжээ, эмнэлгийн гаралтай хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, халдваргүйтгэх, устгах арга зүй сэдвээр “АХА” тэмцээнийг Халдварт ариутгалын тасаг,  Сувилгааны албатай хамтран зохион байгууллаа.

                  “АХА” тэмцээнд  Нэгдсэн эмнэлгийн тасаг бүрээс 3 эмнэлгийн мэргэжилтэн, нийт 48 хүн оролцсон байна. Тэмцээн оролцогчдын сэтгэхүй оюун ухаан, авхаалж, самбааг шалгаж, маш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

АХА тэмцээнд  мэдрэл сэтгэцийн тасгийн сувилагч Р.Дэлгэрсүрэн тэргүүн байр эзэлж тасалгааны амьд сарнай цэцэг, сувилагчийн ажлын хэрэгслээр шагнууллаа. Тэмцээнд  амжилттай оролцосон  эмнэлгийн мэргэжилтнүүдийг бичгийн хэрэгслээр шагнаж урамшууллаа. Сургалт, АХА тэмцээний үйл ажиллагааг Нэгдсэн эмнэлгийн ҮЭХ санхүүжүүлэн хамтран ажилласан байна.


НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН
ХАЛДВАРТ, АРИУТГАЛЫН ТАСАГ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment