“Орон нутгийн Статистикийн байгууллагын тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөн боллоо

Булган аймгийн Статистикийн хэлтсээс “Орон нутгийн Статистикийн байгууллагын тулгамдсан асуудал” сэдэвт зөвлөгөөнийг 2014.11.21-нд зохион байгуулж, аймгийн удирдлагууд, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын Статистикийн хэлтсийн дарга, ажилтнууд  оролцлоо.  
Зөвлөгөөний үеэр Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ аймгуудын Статистикийн хэлтэсийн мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.  Мөн статистик бүртгэлтэй холбоотой мэдээллийг www.1212.mn цахим хуудсаас авах боломж бүрдсэн байна. 
Статистикийн байгууллагын дэвшил хөгжилд хувь нэмрээ оруулан Эрүүл мэндийн газарт олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад статистикч Л.Жавзансүрэнг “Статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг аймгийн удирдлагууд гардууллаа.


                                       БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment