Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, болзошгүй үеийн бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна

  Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын дэд даргын баталсан удирдамжийн дагуу Эбола вирусын халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, өвчлөлийн үед шаардагдах урвалж бодис, ариутгал халдваргүйтгэлийн бодис, эмнэлгийн багаж, хэрэгслийн нөөц, чанар аюулгүй байдлыг Эрүүл мэндийн газар, Цусны салбар банкинд шалгалт хийлээ.
Цусны салбар банк нь цус, цусан бүтээгдэхүүн, оношлуур, урвалж бодисоор хангагдсан байв. Аймгийн хэмжээнд 830 донор байна. 
Эрүүл мэндийн газрын нөөцөд байгаа хувийн хамгаалах хувцас, хэрэгсэл нь аймгийн хэмжээнд ашиглахад тоо хэмжээ нь хүрэлцээгүй, иж бүрдэл нь дутуу, халдварын эрсдэлд өртөх магадлалтай байна. Тендэрээр нийлүүлэгдэж байгаа ариутгал, халдваргүйтгэлийн бодисууд шинжилгээний бичиг баримтгүй, үндсэн үйлчлэгч бодисын  идэвхи ямар байгаа нь тодорхойгүй байлаа.

 Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас:
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад Эбола вируст халдварын болзошгүй аюулаас урьдчилэн сэргийлэх, ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хувийн хамгаалах хэрэгсэл, эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг ЭМС-ын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 342 дугаар тушаалын дагуу бүрдүүлж, бэлэн байдлыг хангаж ажиллахыг зөвлөж байна.
Эбола вируст халдварт өвчинтэй холбоотой гарсан эрх зүйн актууд
1.    МУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 45/25 тоот зөвлөмж \2014.09.01\
2.    Засгийн газрын 346 дугаар тогтоол \2014.10.18\
3.    ЭМС-ын 342 тугаар тушаал \2014.10.20\
4.    Улсын онцгой комиссын 02 тоот албан даалгавар
Эдгээр эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж ажиллах шаардлагатай байна.
БУЛГАН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment