МЭНДЧИЛГЭЭ

Эрүүл мэндийн салбарын статистик, мэдээ мэдээллийн хөгжил дэвшилд сэтгэл, оюунаа зориулж хөдөлмөрлөсөн үе үеийн ахмад статистикч нар болон ЭМБ-гуудад одоо ажиллаж буй нийт статистикч эмч нартаа Монгол Улсад статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярын мэндийг хүргэж байна.
1924 онд статистикийн алба үүссэн цагаас эхлэн хөгжлийн олон үе шатыг туулан амжилттай хөгжин дэвжиж байгаа нь та бүхний хичээл зүтгэл, чармайлтын үр дүн билээ.
ЭМГ-ын статистик мэдээллийн албанд олон жил үр бүтээл, идэвхи зүтгэлтэй ажилласан ахмад статистикч бага эмч Л.Жавзансүрэн “Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдлаа.
Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсэн эх орон, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө энгүй сэтгэлээр хөдөлмөрлөх үйлсдээ далай шиг арвин амжилтаар дүүрэн байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

БУЛГАН АЙМГИЙН ЭМГ

Print Friendly and PDF

1 comment:

  1. Баярлалаа: Жавзан эгчдээ баяр хүргэж эрүүл энх байж урт наслахыг хүсэн ерөөе

    ReplyDelete