2015 оны 3-р сард Булган нутгаар цаг агаар ямар байх вэ?

Энэ сарын агаарын дундаж температур нь 6-11 градус хүйтэн байх ба нутгийн хойд хэсгээр  олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна (1дүгээр зураг).


1-5-нд хүйтэрч томоохон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 8-12-н болон 18-20-доор томоохон  голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Мөн 20-22-доор өмнөх үеэсээ 3-5 градусаар хүйтэрнэ. Харин 25-30 бүх нутгаар харьцангуй дулаарч шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө  1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Энэ сард нутгийн баруун хойд хэсгээр  олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар  дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй (2 дугаарзураг).

1-3, 8-12, 18-20-ны үеэр зарим газраар  цас, 14-16-ны үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 20-23-нд нутгийн хойд хэсгээр, 24-26-нд зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орох төлөвтэй. Салхи 1-3, 8-10-нд зарим газраар 12-14 м/с, 10-12, 18-20-нд нутгийн өмнөд хэсгээр, 24-26-нд зарим газраар 16-18 м/с хүртэл  ширүүсч цасан ба шороон шуурга шуурах төлөвтэй.

3-р сарын агаарын температурын хоногийн явц





ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД

НӨЛӨӨЛӨХ ТАЛААР

3 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур ихэнх нутагт олон жилийн дунджаас дулаан, Орхон-Сэлэнгийн бэлчирээр дунджийн орчим, хур тунадас ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиуорох төлөвтэй байна.

Одоогийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Тэшиг, Хангал, Бугат, Могод сумдад 8-13см зузаан цастай байна.

3 дугаар сард цасан бүрхүүл тогтсон нутгаар цаашид цасны зузаан нэмэгдэж, нягтарч хатуурвал малын хариулага маллагаа хүндрэхээр байна. Мөн 3 дугаар сард үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурч малын хариулга маллагаа болон төл хүлээн авахад хүндрэл учруулж  болзошгүйг онцгой анхаарна уу.

 

2015 оны 4дүгээр сарын ЦАГ АГААРЫН ТӨЛӨВ

Энэ сарын агаарын дундаж температур 2-7 градус дулаан буюу  нутгийн хойд хэсгээр  олон жилийн  дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна.

Энэ сард нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй.

 

Булган аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний алба

Технологи Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

 

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment