Монгол улсын Эрүүл мэндийн салбарын "Хамгийн чухал нь - Эрүүл мэнд"
спорын анхдугаар их наадам 2-р сарын 27-наас 3-р сарын 01-ны өдрүүдэд
Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай
зохион байгуулагдлаа. Аймаг, дүүргийн 48 баг спортын 4 төрөлд 24 багц
медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, нэгдсэн дүнгээр АШУИС-баг тэргүүн байр эзэлсан байна.
Булган
аймгийн Эрүүл мэндийн салбарын баг тамирчид 1 алт, 1 мөнгө, шагналт 6-р
байр эзэлж багийн нэгдсэн дүнгээр 4-р байранд шалгарлаа. Эрэгтэй
волеиболын төрөлд 48 баг өрсөлдсөнөөс Булган аймгийн эрэгтэй баг
тамирчид 7 тоглолт хийж, хожигдолгүйгээр аваргын алтан медаль, Эмэгтэй шатрын төрөлд АНЭ-ийн дотрын тасгийн их эмч Б.Эрдэнэцэцэг 7 өрөг тоглож, 6
хожил, 1 нэжээтэй мөнгөн медаль, шатрын эрэгтэй төрөлд Төрөх тасгийн эрхлэгч их эмч
Б.Цогтгэрэл шагналт 6-р байрыг тус тус эзэлсэн байна.
Эрүүл мэндийн салбарынхаа нийт хамт олны өмнөөс амжилт дүүрэн оролцсон баг тамирчиддаа халуун баяр хүргэж, ажил хөдөлмөр, спортын өндөр амжилтыг хүсье.
No comments:
Post a Comment