ГАР УГААХ ДЭЛХИЙН ӨДӨР 10 САРЫН 15



       Эбола бүртгэгдэж буй улс орнуудад ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнууд нь нийт хүн ам ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст “гараа хэрхэн зөв угаах талаарх мэдээллийг тогтмол өгч, сургалт, суртачилгаа хийж, зөв дадал хэвшилд суралцахыг зөвлөж, уриалж байна. 
Иймд аливаа халдварт өвчнөөс сэргийлэх хамгийн энгийн арга нь хувь хүний гарын ариун цэврийг сайтар сахих явдал бөгөөд эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, эмч эмнэлгийн ажилтнууд нийт иргэд ялангуяа хүүхэд, багачуудыг багаас нь гараа угаах зөв дадал, хэвшилд зааж сурган, үлгэр дууриал үзүүлэх нь хамгийн чухал арга хэмжээ юм.

Зарим судалгааны үр дүнгээс:
1.    2010 онд дэлхий дээр суулгалт халдварын 1.73 тэрбум тохиолдол, уушигны хатгааны 120 сая тохиолдол бүртгэгддэг гэсэн тооцоолол гаргажээ. 2011 онд суулгалт халдвараар 700 мянган тохиолдол, уушигны хатгаагаар 1.3 сая тохиолдол нас бардаг ба уг хоёр халдвараар нас барах нь хоёр хүртлэх насны хүүхдүүдийн дунд өндөр хувьтай (суулгалт 72%, уушигны хатгаа 81%)байна гэсэн тооцоолол гаргажээ (Walket et al. 2013).
2.    2013 онд Египет улсын  нийслэл Кайро хотын нэгэн эмнэлэгт суулгалт халдвараар өвдсөн хүүхдүүдийг өвдөөгүй хүүхдүүдтэй харьцуулахад бие засах газар нь савангүй, гарын алчуургүй, суултуураа олон хүмүүстэй хамтран хэрэглэдэг зэрэг нь суулгалт халдвараар өвдөх эрсдэлт хүчин зүйл болсоныг тодорхойлсон байна.
3.    2013 онд Тажикстан улсад хийсэн нэгэн судалгаагаар бие зассаны дараа, амьтанд хүрэлцсэний дараа гараа тогтмол угаах нь гэдэсний шимэгчийн халдвараас урьдчилан сэргийлэххүчин зүйл болж байгааг тодорхойлсон байна.
4.    Гар угаах саван, усаар бүрэн хангагдсан  гэр бүлийн хүүхдүүдийг гар угаах саван, ус хүрэлцээ муутай гэр бүлийн хүүхдүүдтэй харьцуулахад өсөлтийн үзүүлэлт ялгаатай (стандарт хазайлт нь 0.5иарөндөр) байсан байна(Lin et al). 
        
  ХӨСҮТ

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment