Эрүүл мэнд, спрортын сайд Г.Шийлэгдамба “ Сайдын цаг”-аар мэдээлэл хийлээ

       Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг  2015 оны 196 дугаар тушаалаар баталж, С вирусыг эмчлэх ажлын бэлтгэл хангагдаад байна. Хепатит С вирусын  эмчилгээнд хэрэглэгдэх "ХАРВОНИ"  эмийг  2015 оны 5 дугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн авсан.  "ХАРВОНИ" эмийг Монгол Улсад хүртээмж хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Санамж бичиг”-ийг  энэ  оны 6 дугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зурсан.  Ингэснээр дэлхийн зах зээл дээр 94000$ зарагдаж байгаа эмийг  1 сарын эмчилгээ 1 хайрцаг №28 шахмал эм 400$, 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг 1200 доллараар  худалдан авахаар боломж бүрдсэн.  Уг эмийг  оруулж ирэх албан ёсны нийлүүлэгчээр “Омбол” ХХК ажиллаж байна.

Улсын хэмжээнд Хепатит С вирүсийн оношилгоо, эмчилгээний асуудлыг удирдан зохион байгуулах “БАТЛАМЖ”-ийг ХӨСҮТ нь 2015 оны 6 дугаар сарын 22-нд гардан авсан. Хепатитийн С вирүст халдвартай хүнийг эмчлэх  хот, хөдөөгийн нийт 140 эмч, мэргэжилтнийг хоёр удаа сургалтад хамруулаад байна.  ХӨСҮТ-өөс хепатитийн С вирүс тоолох шинжилгээг хийх улс, хувийн хэвшлийн лабораториудад 2015 оны 10 дугаар сард “БАТЛАМЖ” өгч олон нийтэд мэдээлсэн. Ингэснээр иргэд хот, дүүрэг болон орон нутагтаа Эрүүл мэндийн даатгалаар цусны биохимийн шинжилгээ, хэт авиа /ЭХО/,Маркер өгч харин батламжлагдсан улс хувийн хэвшлийн лабораториудад тодорхой төлбөртэйгөөр  С вирус тоолох шинжилгээнд иргэд хамрагдаж байна.
"ХАРВОНИ" Монгол Улсад ирэх сард орж ирнэ
"ХАРВОНИ" эм Монгол улсад ирэх  сард АНУ-аас онгоцоор тээвэрлэгдэн эхний ээлжинд  4000 фл  хилээр орж ирнэ. 2015 оны 11 дүгээр сард 4800 фл  3 сар буюу нэг курсын эмчилгээнд 1600 хүн хамрагдана. Эхний ээлжинд 2015 оны 11 дүгээр сард 1600 хүн, 2016 оны  2 дугаар сард 2000 хүнийг тус тус  эмийн эмчилгээнд хамруулна.

 Ирэх оны  таван сард хамруулах хүний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг нийлүүлэгч компани хүлээн авч зөвшөөрч, 2015 оны 11 дүгээр сард 1600 хүний эмчилгээнд хамрагдах байдлыг ажиглаад нэмэгдүүлж өгөх   хариуг АНУ-ын Гилеад компани мэдэгдээд байна.

Иргэд "ХАРВОНИ" эмийг албан ёсны гэрээт эмийн сангуудаас эмчийн жороор худалдана

Хепатит С вирусын эмийг түгээх нийт 22 эмийн сан сонгогдсон байгаа. Эмчлүүлэгч нь эмчийн зааврын дагуу шинжилгээг тухай бүрт нь өгөх бөгөөд, сардаа уух эмээ эм дуусахаас  2-3 хоногийн өмнө эмийн сангаас худалдаж авсан байх шаардлагатай. Нэг  шахмал эмийг өдөрт нэг удаа тогтсон цагт ууна. Дараагийн сарын эмийг авахдаа өмнө сарын уусан эмийн саваа буцааж өгнө.Эмийг дамлан худалдаж болохгүй.Эм ууж байх үедээ архи, пиво, дарс хэрэглэхгүй.Эмийг тасалж болохгүй. Ямар нэгэн зовиур илэрвэл хяналтын эмчдээ хандаж зөвлөгөө авна. Эм бүр тухайн өвчтөнд зориулсан тусгай кодтой байна. Гурван сар уух эмийг нэг дор олгохгүй бөгөөд  тухайн сардаа олгоно.  Хоёр болон гурав дахь сарын эмээ авахын тулд хяналтын эмчдээ эм дуусахаас 7-10 хоногийн өмнө үзүүлж, жороо бичүүлнэ. Жор бичүүлсэнээс хойш 3-5 хоногийн дотор эмийн сангаас өвчтөнтэй холбогдож, уух эмийг олгоно.Өвчтөн эмийн төлбөр болон С тоолох шинжилгээний зардлыг өөрөө бүрэн хариуцана. Ургамлын гаралтай эм бэлдмэл, тан, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment