Архи, согтууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэгүүд аттестачилалд хамрагдлаа

Аймгийн Засаг даргын 2015 оны 09-р сарын 07-ны өдрийн А/329 тоот захирамжаар батлагдсан удирдамжийн дагуу ажлын хэсгийн багийнхан Булган сумын “Архи, согтуурууруулах ундаа худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй цэг”-үүдийг аттестачилах ажлыг зохион байгууллаа. Аттестачилалыг аймгийн Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, ҮХААГ, Булган сумын ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Булган сумын 57 ААН-үүдээс ЭМГ-тай, 3 ААН “хамтран ажиллах, халдваргүйтгэлийн гэрээ” байгуулаагүй, 6 ААН шавьж, мэрэгч амьтан үүрлэхээс хамгаалсан халдваргүйтгэлийг хийлгээгүй, 10 ААН-ийн хогийн цэг, ариун цэврийн байгууламж, бохир усны цооног нь “Нүхэн жорлон, угаадасны нүх ерөнхий шаардлага MNS 5924:2008 стандарт”-ын шаардлага хангаагүй байна. Илэрсэн зөрчлүүдийг газар дээр нь арилгуулж эрүүл мэндийн талаар мэдээлэл, зөвлөмжийг өгч, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.


Print Friendly and PDF

No comments:

Post a Comment