"Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчнөөс сэргийлье" сэдэвт сургалт болж өнгөрлөө

ТТӨ-өөр өвчлөгсдийн 91,5%-ийг 15, 75,5%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж, томуу, томуу төст өвчний амбулаторид эзлэх хувь аймгийн хэмжээнд 5,2%-тай, түргэн тусламжийн дуудлага 7,8%-тай байна. Томуу томуу төст өвчний өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан АНЭ-ийн халдвартын тасагтай хамтран “Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын бусад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдэвт сургалтыг МСҮТ, ЕБС, ясли, цэцэрлэгийн эмч, сургалтын арга зүйч, нийгмийн ажилтан нарт зохион байгууллаа.
Сургалтаар томуу томуу төст өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, урьдчилан сэргийлэлт болон 20 жилийн үечлэлтэй давтагдаж буй менингококкт халдварын эпидеми 2015-2016 онд давхцаж байгаа тул тууралтат халдварт өвчнөөс сэргийлэх, хүүхдийн байгууллагын цэвэрлэгээ халдваргүйтгэлийн талаар  мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.






Print Friendly and PDF

No comments:

Post a Comment