Улаанбурхны вакциныг энэ сарын 12-нд хийж эхэлнэ


   ЭМСЯ-ны Төрийн нарийн бичигийн дарга С.Ламбаа Улаан бурхан өвчний цаг үеийн байдлын талаар 21 аймгийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахим хурал хийлээ.  Засгийн газрын тогтоолоор 18-30 насны иргэдэд улаанбурхан өвчний эсрэг вакциныг тарих шийдвэр гарсан.
    Энэхүү вакцин  Монголд Улсад тээвэрлэгдэн ирсэн учраас улаанбурханы вакциныг тавдугаар сарын 12-ноос хийж эхлэхээр болсныг энэ үеэр эмнэлгийн удирдлагуудад дуулгалаа. Вакциныг  орон нутагт  хүргүүлэх  ажлыг яаралтай зохион байгуулж эхлээд байгаа бөгөөд,  мөн ЭМС-ийн сайдын багцаас 350 сая төгрөгийг гаргуулж тоног төхөөрөмж дутагдалтай байгааг аймгуудад нэн түрүүнд хүргүүлэхээр ажиллаж  байна гэсэн юм.  
    Цахим хурлын үеэр Улаанбурхан өвчнийн талаарх цаг үеийн мэдээллийг  аймгуудаас авч, 18-30 насныханд хийх вакцины бэлтгэл ажлаа сайн хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга  үүрэг болголоо.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment