Та өөрийгөө ажлын дарамтанд хэр их ордог эсэхээ шалгаад үзээрэй


548221-stress.jpgТухайн  байгууллагаас үзүүлэх  ажлын  дарамт нь ажиллагсдын  нөөц, хүчин чадалд тохирсон, ачаалал илүүдэж  буйг хянах механизмтай, бусдаас ажлын талаар дэмжлэг  авахыг дэмжсэн орчин бүхий ажлыг эрүүл ажил гэнэ.
Нөгөө талаас Ажлын байрны стресс гэдэг нь нөгөө талаас ажлын шаардлага, дарамт нь ажилчны мэдлэг, чадвараас хэтэрсэн  үед, түүнийг даван туулах ажилтны өөрийн хариу арга хэмжээ юм.

 Стэнфордын их сургуулийн судлаачдын судалснаар ажлын байраа алдах вий гэсэн санаа зоволт эрүүл мэндээ муутгах нөхцлийг 50%-иар, хэт их шаардлага тавьсан  буюу ачаалалтай ажил өвчлөлийг 35%-иар нэмэгдүүлдэг байна.
Ажилтны мэдлэг чадвараас хэт давсан  дарамт, шаардлага тавьдаг,  сонголт, хяналт хийх боломж багатай, бусдаас дэмжлэг багатай ажлыг хамгийн  их стресстэй ажилд тооцсон байна. Ийм нөхцөлд  ажилчид ажиллах дургүй байдгийг судалгаагаар нотолжээ. Энэ дарамт нь хэтэрсэн, зохицуулах боломжгүй үед стресст хүргэдэг. Стресс нь ажилчдын эрүүл мэнд, ажлын гүйцэтгэлд нөлөөлж эхэлдэг.
stress4.JPG
Орчин үеийн ажлын онцлог шаардлагаас болж ажлын байрны стресс нь зайлшгүй тохиолддог. Хувь хүний онцлог байдлаас шалтгаалан  ажил хийх, суралцах дохио, урам зориг орох, өөрийгөө дайчлах  хэрэгтэй  гэж хүлээн авдаг.
Ажлын байранд стресс үүсгэх шалтгааныг задалж үзвэл:
1.АЖЛЫН АГУУЛГА:
 нэг хэвийн,  стимуляц дор явагддаг, утга учиргүй үүрэг даалгавар, янз бүрийн хувилбаргүй ажил хийх
 Ажлын ачаалал, хурд: хэт их, бага ажил, цагт шахагдсан, дарамтанд ажиллах
Ажлын цаг :Урьдчилан таамаглах аргагүй,  хатуу болон уян хатан биш байх, өөрчлөх системгүй
Оролцоо ба хяналт :
Шийдвэр гаргалтад оролцохгүй байх, ажлын гүйцэтгэл, хурд хугацаа, аргачлал, ажлыг орчинд хяналт тавихгүй байх
2.АЖЛЫН НӨХЦӨЛ:
Ажлын төлөв байдал, мэргэжлийн өсөлт, цалин:
Ажлын байрны аюулгүй байдал, дэмжих боломж, дутуу эсвэл хэт дэмжих, нийгмийн үнэ цэнийг дутуу үнэлэх, тодорхой бус шудрага бус  үнэлэмж, хэт чадвартай хүний дор, эсвэл чадвахгүй хүний дор ажиллах
assume-something-good-will-come-from-a-situation_8-tips-on-maintaining-a-good-attitude-at-work.jpgБайгууллага дах оролцоо: тодорхойгүй эсвэл зөрчилтэй  дүрд байх,
 Хүмүүс хоорондын харилцаа: удирдлагын зүгээс таарамжгүй, анхаарахгүй байх, хамт олны таагүй харилцаа, хамт олноос хөндий байх, ганцаарчилсан  тоглолт хийх, дээрэлхэх, цуу тараах доромжлох, нэр төрийг гутаах, хүчирхийлэл үзүүлэх
  3.БАЙГУУЛЛАГЫН СОЁЛ:
  cоёлгүй харилцаа, ядмаг манлайлал, зан төрхийн  хэв журам байхгүй байх, байгууллагын зорилго, зорилт, стратеги, бүтэц тодорхой бус байх
4.АЖИЛ АМЬДРАЛЫН ТЭНЦВЭРТ БАЙДАЛ:
  гэр орон ажил дээрээ зөрчилтэй байх, ажлын зөрчилдөөний тал дээр гэрт дэмжихгүй байх, зарим гэр бүл, өөрт тохиолдож буй асуудлыг ажил дээр дэмжихгүй байх, ажил амьдралын тэнцвэрийг хангах талаар байгууллагын зүгээс бодлогоор дэмжихгүй байх
Ажлын байрны стресст өртсөн тохиолдол илрэх шинж тэмдгүүд:
-Ажилдаа сэтгэл хангалуун бус байх
-Нойр хулжих
-Огцом ууртай болох
-Ходоод хямрах
-Толгойн євчин
-Гэр бvлийнхэн болон найз нєхєдтэйгээ таатай
бус харьцаа єрнvvлэх
-Ёс суртахууны тvвшин доройтох
-Мансууруулах болон согтууруулах бодисын
хэрэглээ нэмэгдэх
  -Ажилдаа дур сонирхолгүй болно
  -Ажлаа “маргааш” гэж хойш
  тавих нь ихсэнэ.
    -Хамт олонтойгоо эв
   найрамдалгүй болж,
  тэдэнд үл итгэнэ
.
    -Өглөө ажилдаа явахаас
   дургүй хүрч, орой гэртээ
   яарна
.
Хэрэв энэ асуудлыг эмчлэлгvй орхивол ажлын стресс нь зарим ноцтой асуудлуудыг vvсгэнэ.
-Зvрх судасны євчин
-Чихрийн шижин
-Хоол боловсруулах эрхтэний хямрал
-Зарим төрлийн хавдар
-Сэтгэл санааны хямрал
-Ажлын байрны осол, зам тээврийн осол
-Дархлаа сулрах, өвчинд өртөмтгий болох
-Амиа хорлох
Стресс Менежмент хийх:
Хувь хүн
1. Өөртөө анхаарал тавь
2. Хяналтандаа ав
3. Ажлаа зохицуул
4. Талархаж сур
5. Сайн хүмүүсээр хүрээлүүл
6. Сайн талаас нь хар
Мөн ажлаасаа тvр хугацаанд чєлєє авах, ажлаа цаг тухайд нь гvйцэтгэх, тогтсон ажлын тєлєвлєгєєтэй ажиллах, чиг vvрэг даргаас авахдаа тодотгол хийж байх хамтран ажиллагсадтайгаа зєвшилцєх, тэднийг ойлгохыг хичээх, гэртээ ажлаа хийхгvй байх, өдрийн цайгаараа алхаж байх, амралтын єдрvvдэд бvтэн амарч байх гэх мэт мэт аргууд танд тус болно.
Байгууллага
АНУ-н компаниудын талаас илvv хувь нь стресс менежментийн сургалт болон ажилчдыг дэмжих хєтєлбєр хэрэгжvvлдэг ба эдгээр нь ажилчдыг ажлын хvнд хэцvv нєхцєл байдлуудыг даван туулах чадварыг сайжруулах зорилготой байдаг.
Нөгөө талаас ажилтны ажиллах орчин, нєхцлийг єєрчлєх нь стрессийг шийдвэрлэх найдвартай арга зам юм. Энэхvv арга нь ажлын стрессийг шууд бууруулдаг.
Дээрх хоёр аргыг хослуулан хэрэглэх нь ажлын байрны стрессийг бууруулах ач холбогдолтой юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment