Дэлхийн зөн олон улсын байгууллагын Булган аймаг дахь хаалт болж байна

   ДЗОУБ манай аймагт урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж 17 жилийг үджээ. Хүүхэд багачууд өрх гэрийн сайн сайхны төлөө үйл ажиллагаагаа явуулж байсан тус хөтөлбөр хүний хөгжлийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлж Боловсрол, Эрүүл мэнд, Хөдөө аж ахуйн салбарт 6 тэрбум ам долларын хөрөнгө оруулалтыг хийж ажилласан байна. Малжуулах төсөл, эдийн засгийн төсөл, эрүүл мэндийн төсөл, боловсролын төслийг манай аймагт ажилттай хэрэгжүүлж 300 гаруй өрхийг гэржүүлэх, 120 орчим өрхийг байшинжуулж ажиллажээ.
ДЗОУБайгууллагын Булган аймгийн хөгжлийн хөтөлбөрийн хаалтын ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, сайн дурын ажилчид, ДЗОУБайгууллагын Монгол дахь удирдлагууд, үйл ажилагааны захирал үе үеийн удирдлагууд, ажилчид оролцож байна.
Хаалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга З.Батзориг оролцон баяр хүргэж үг хэллээ. Тэрээр “Өнөөдөр Булганчуудын эчнээ танил хүмүүнлэгийн, хөгжлийн ДЗОУБайгууллагын  үйл ажиллааны хаалтын ажиллагаанд оролцож байна. ДЗОУБ Булган нутагт мөр зэрэгцэн амьдарч буй иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хөгжлийн тулгуур хүч болсон хүнийг эрхэмлэж тэдний эрх тэгш байдал тогтвортой амьдралд анхааран ажиллаж ирсэн. Гэр бүлийн үнэ цэнэ, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд эцэг эхийн үүрэг хариуцлага, хүүхдийн оролцоог сайжруулж, эрүүл зөв амьдралын сэтгэлгээ, харилцаа хандлагыг бэхжүүлэн, өрхийн орлогыг нэмэгдүүлэх сургалт сурталчилгаа, хөгжлийн төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэн 17 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн ажилд талархаад баршгүй. Булган аймгийн хүүхэд багачуудын хөгжлийн төлөө мэдлэг, оюун, залуу нас, чин сэтгэлээ зориулан ажилласан ДЗОУБайгууллагын үе үеийн удирдлага ажилчдад Булган хангай нутгийн мянга мянган иргэдийн чин сэтгэлийн талархлыг хүргэж байна. Та бүхэнд ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.” хэмээн хэлсэн үгэндээ онцолсон.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment