Онцгой комиссын шийдвэрээр гэр гардууллаа


    Аймгийн Онцгой комиссын 9-дүгээр хурлын шийдвэрээр байгалийн аюулт үзэгдэлд өртөж орон гэргүй болсон зарим иргэдийн өргөдлийг шийдвэрлэж гэр олгох болсон. Тус шийдвэрээр аймгийн Онцгой комиссоос Хутаг-Өндөр сумын н.Мөнхжаргал, н.Пүрэвсүрэн нарт 5 ханатай гэр олголоо.

Гэр олгох арга хэмжээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ОБГазрын дарга, Цагдаагийн газрын дэд дарга, Цагдаагийн ахмад ажилтан оролцлоо. Хутаг-Өндөр сумын Уньт багийн иргэн н.Мөнхжаргал Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан бөгөөд 2015 оны дөрөвдүгээр сард гэр нь шатсан бөгөөд өнөөдөр гэр авсандаа туйлын их баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment