Эмчийн мэргэжил гэдэг амьдралынхаа ихэнх цагийг хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө зориулдаг хариуцлагатай , бурханаас заяасан энэрэнгүй үйлсийн төлөө өдөр, шөнөгүй ажиллаж, нойр хоолоо хугаслан сэтгэл зүтгэлээ бусдын төлөө зориулдаг дэндүү энэрэнгүй, хаана ч давтагдахгүй өвөрмөц буянтай мэргэжил билээ.
Буянтай мэргэжлийнхээ мөн чанарыг ойлгож ухамсарласан, энэрэнгүй үзлийг өөртөө шингээсэн, аливаа юманд чин сэтгэлээсээ ханддаг, өөртөө бүтээлч зорилготой, өөрийгөө байнга хөгжүүлэн, шинийг санаачлан ажиллаж байдаг олон сайхан эмч мэргэжилтнүүд бидний дунд ажиллаж амьдарч байна.

Булган аймгийн Эрүүлийг  хамгаалахын түүхэнд мөнхрөн үлдсэн “ Алтан гартай Бурхан эмч “ нар  Монгол улсын эх барих эмэгтэйчүүдийн анхны  гавъяат эмч Ц.Цэрэндорж, Л.Нарантуяа,  Ж.Хишигсүрэн, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонт их эмч С.Пүрэвжав,Алтан гадасодонт их эмч М.Бадарч болон энэ салбараас Монгол улсын хүний гавъяат эмч 5, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт эмч 4, Алтан гадас одонт эмч 30, Хөдөлмөрийн хүндэт медальт 21, “Эмнэлгийн тэргүүний ажилтан” 90 гаруй төрөн гарсан нь манай салбарын бахархал билээ.
.
Өнөөдөр бидний дунд   Монгол улсын хүний гавъяат эмч Д.Лхагвасүрэн,  М.Банзрагч,  “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг”-ийн одонт   эмч Б.Юмжирдулам, Ч.Шижирбаатар,Алтан гадасодонт  эмч Ж.Баяраа, Б.Мягмар, Л.Амарсанаа,  С.Намжилмаа, Х.Чанцалдулам, Н.Эрдэнэцэцэг,   Ч.Бадамдорж Т.Жүгдэрнамжил, Д.Бадамханд нарын , “Хатанбаатар Магсаржавын  нэрэмжит шагналт   Ч.Шижирбаатар, Д.Банзрагч, Н.Энхтайван,  “Клиникийн профессор” Ч.Шижирбаатар, Б.Мягмар, Д.Мөнхбаяр, Д.Бадамханд, Л.Нямжав, Л.Амарсанаа,   Х.Олзмөнх, Ө.Энхмаа нарын оюунлаг, чадварлаг эмч нар ажиллаж байна.

            Булган аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эрхэм эмч нар та бүхэндээ хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Эргэх буцах энэхэн богинохон заяанд хүн гэдэг жаргахын төлөө л төрдөг...

Булган аймгийн эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment