Showing posts with label Онцлох мэдээллүүд. Show all posts
Showing posts with label Онцлох мэдээллүүд. Show all posts

ӨВӨРМОНГОЛЫН ОЛОН УЛСЫН ЭМНЭЛГИЙН ЭМЧ НАР БУЛГАН АЙМАГТ АЖИЛЛАЛАА

     Булган аймгийн Засаг даргын Тамгын газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Бугат хоттой байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Өвөрмонголын олон улсын эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар Булган аймагт 2017 оны 11 сарын 17-28-ны өдрүүдэд ажиллаад буцлаа. Мэдрэл, нүд, хавдар, хүүхэд зэрэг 10 чиглэлээр 480 иргэнд үнэ төлбөргүй үзлэг оношилгоо эмчилгээ хийж, дахин хамтран ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй...

ХУРЛЫН ТАНХИМЫН НЭЭЛТ БОЛЛОО

    Булган аймгийн Засаг даргын Тамгын газар шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулсаар нэлээдгүй хугацаа өнгөрсөн билээ. Тус шинэ байр нь ажилчид болоод үйлчлүүлэгчдийн тав тухтай ажиллаж, үйлчлүүлэх боломжийг бий болгосон. Өнөөдөр /2017-10-30/ аймгийн Засаг даргын Тамгын газрын нэгдүгээр давхарт хурлын танхимын нээлт боллоо.

Дэлгэрэнгүй...

Улирлын томуугийн вакцины эхний ээлж ирлээ

      ЭМЯ-ны хүсэлтээр 175.000 хүн/тун улирлын томуугийн эсрэг вакциныг хандивлаж байгаа АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв, “Даян дэлхийн эрүүл мэнд” олон улсын байгууллагын зөвлөх мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. 

Дэлгэрэнгүй...

17 жилийн турш хэрэгжсэн “Булган Хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр” хаалтаа хийлээ

   Дэлхийн зөн олон улсын байгууллагаас “Булган Хангай нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийг Булган аймгийн алслагдмал 10 суманд 17 жилийн турш хэрэгжүүлжээ. Өнөөдөр /2017-09-21/ тус хөтөлбөрийн хамт олон үйл ажиллагаагаа өндөрлөж, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар болон холбогдох байгууллагуудтай хаалтын хурал хийлээ.

Дэлгэрэнгүй...

Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэлх хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч нээлтээ хийлээ

   Аймгийн Засаг даргын “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөр болон 2018 онд тохиох аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баярын 80 бүтээлч ажлын төлөвлөгөөнд орон нутгийн авто замын сүлжээг сайжруулж, авто замыг ээлж дараатайгаар хатуу хучилттай болгох заалт тусгагдсан. Өнөөдөр буюу 7 дугаар сарын 10-ны өдөр аймгийн баяр наадамтай зэрэгцэн энэхүү зорилт биелэж НИК Петровис ШТС-ын зүүн талаар Нэгдсэн эмнэлэг хүртэл хатуу хучилттай авто зам барих барилгын ажил дуусч нээлтээ хийлээ.

Дэлгэрэнгүй...

АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО


   “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил–2017” Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр болж сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эмч эмнэлгийн удирдах ажилтнууд, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагын оролцож 2016 онд хэрэгжүүлсэн ажлын үр  дүнг хэлэлцэж 2017 оны ажлаа төлөвлөлөө.

Дэлгэрэнгүй...

ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд "Эрүүл мэндийн боловсрол, Настны эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг боллоо.



   ИТХ-ын Иргэний танхимд "Эрүүл мэндийн боловсрол, Настны эрүүл мэнд" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Энэ удаагийн хэлэлцүүлэгт аймгийн ХХҮГ, ЭМНДХ, ЭӨЦС, 1р бүрэн дунд сургууль, МСҮТ, Булган сумын ахмадын хороо, эрүүл мэндийн сайн дурын туслагч нар болон иргэд оролцов. Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжийг тусган аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлж 2017-2020 онд хэрэгжүүлэх хөтөлбөр батлуулан ажиллах юм.

Дэлгэрэнгүй...

ӨВЛИЙН ӨВГӨН, ЦАСАН ОХИНЫ ХАМТ ”ИНЭЭМСЭГЛЭЛ” БЭЛЭГЛЭЛЭЭ

      Эрүүл мэндийн газар, Хас Банк хамтран Булган сумын 29 хүүхдэд “Өвлийн өвгөн”-ий бэлэг, хүүхдэд нэн хэрэгцээтэй амин дэмийг гардууллаа.
“Нийгэмд инээмсэглэл бэлэглэж байгаа” Хас Банкны хамт олонд эрүүл энх, аз жаргал, ажлын их амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй...

“Аймгийн аварга” шалгаруулах тогооч нарын мэргэжил ур чадварын тэмцээнийг зохион байгууллаа.


Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр  зорилт тусгагдсан. АЗДТГазар, ЭМГазар, СХХ, аймгийн “Тогооч нарын холбоо”-той хамтран 2016 оны “Аймгийн аварга” шалгаруулах тогооч нарын мэргэжил ур чадварын тэмцээнийг 12-р сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн салбарт эмийн аюулгүй байдлын програмыг хэрэгжүүлэхэд бэлэн боллоо


    Эрүүл мэндийн яам нь төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд Эмийн аюулгүй байдлын програмыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлэхээр ажиллаж байна. Програм нь улсын эмийн бүртгэл, импортын болон дотоодын үйлдвэрлэлийн эм, эмнэлгийн хэрэгслийг  эм ханган нийлүүлэх агуулах, эмийн сангаас эцсийн хэрэглэгч хүртэл худалдаалах үйл явцад эмийн чанар, үнийг хянаж, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг хангах, нэгдсэн мэдээллийн баазыг үүсгэх зорилготой.

Дэлгэрэнгүй...

САЙН ҮЙЛСИЙН АЯН”-Д НЭГДЭЦГЭЭЕ!


  Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын нийт Төрийн албан хаагчид та бүхнийг МҮОНРТ-ээс зохион байгуулж буй "Хүүхдийн цэцэрлэг барих" ажлыг дэмжин САЙН ҮЙЛСИЙН АЯНнэгдэхийг уриалж байна


Дэлгэрэнгүй...

Дэлхийн хүнсний өдөр

World_Food_Day.jpg     Дэлхийн Хүнс Хөдөө Аж ахуйн Байгууллагын мэндэлсэн өдрийг 70 дахь жилдээ өнөөдөр дэлхий нийтээр тэмдэглэж байна. Анх 1979 онд НҮБ-ын ХХААБ-ын гишүүн орнуудын 28 дугаар Нэгдсэн
хуралдаанаар 10 дугаар сарын 16-ныг “Дэлхийн хүнсний өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэн дараах зорилтуудыг дэвшүүлсэн байдаг. Үүнд:

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэнд, спрортын сайд Г.Шийлэгдамба “ Сайдын цаг”-аар мэдээлэл хийлээ

       Хепатитийн С вирүст халдварын илрүүлэг, оношилгоо, эмчилгээний зааврыг  2015 оны 196 дугаар тушаалаар баталж, С вирусыг эмчлэх ажлын бэлтгэл хангагдаад байна. Хепатит С вирусын  эмчилгээнд хэрэглэгдэх "ХАРВОНИ"  эмийг  2015 оны 5 дугаар сард Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэн авсан.  "ХАРВОНИ" эмийг Монгол Улсад хүртээмж хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх “Санамж бичиг”-ийг  энэ  оны 6 дугаар сарын 10-нд харилцан гарын үсэг зурсан.  Ингэснээр дэлхийн зах зээл дээр 94000$ зарагдаж байгаа эмийг  1 сарын эмчилгээ 1 хайрцаг №28 шахмал эм 400$, 3 сар буюу 1 курс эмчилгээний эмийг 1200 доллараар  худалдан авахаар боломж бүрдсэн.  Уг эмийг  оруулж ирэх албан ёсны нийлүүлэгчээр “Омбол” ХХК ажиллаж байна.

Дэлгэрэнгүй...

Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулаа

       ДЭМБ-тай хамтран "Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах" сургалтыг 2015.10.08-11 өдрүүдэд Булган аймагт зохион байгуулагдаж байна. Тус сургалтанд Булган аймгийн ЗДТГ, ЭМГ, "Булган мээж"ХХК, БОАЖГ, МХГ, БСЗДТГ, НЭмнэлэг, ХХААГ, ЦГ, ОБГ, УЦУОШГ, байгууллагын 20 албан хаагчид оролцлоо.

Дэлгэрэнгүй...

Монгол улсын эрүүл мэндийн салбарын анхны ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит сургалт зохион байгуулагдлаа

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монгол улсын Төрийн шагналт, эрүүл мэндийн салбарын анхны ардын эмч, Хүндэт профессор Рэнцэнгийн Пүрэвийн агсны үйл хэргийг алдаршуулж, мөнхжүүлэх “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэхүү сангийн санаачлага дэмжлэгтэйгээр “Олон тохиолддог эмгэгийн дүрс оношлогоо” сэдэвт сургалтыг П.Н.Шастины нэрэмжит 3-р төв эмнэлгийн эрдэмтэн багш нар  2015.09.25-26 өдрүүдэд Булган аймагт зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...

ТАЛАРХАЛ

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын "Хамгийн чухал нь - Эрүүл мэнд" спорын анхдугаар их наадам 2-р сарын 27-наас 3-р сарын 01-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.   Аймаг, дүүргийн 48 баг спортын 4 төрөлд 24 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн салбарын спортын анхдугаар их наадмаас алт, мөнгөн медаль хүртлээ

Монгол улсын Эрүүл мэндийн салбарын "Хамгийн чухал нь - Эрүүл мэнд" спорын анхдугаар их наадам 2-р сарын 27-наас 3-р сарын 01-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа.   Аймаг, дүүргийн 48 баг спортын 4 төрөлд 24 багц медалийн төлөө хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, нэгдсэн дүнгээр АШУИС-баг тэргүүн байр эзэлсан байна.

Дэлгэрэнгүй...

МЭНДЧИЛГЭЭ

Жил бүрийн 8-р сард Эрүүл мэндийн салбарын нийт ажилтан, албан хаагчид "Эмнэлгийн ажилчдын баяр"-аа тэмдэглэдэг уламжлалтай. Энэхүү өдрөөр салбараа манлайлан ажиллаж буй тэргүүний сайчуулаа тодруулан, нэгэн оны ололт амжилтаа хуваалцдаг. Булган аймгийн Эрүүл мэндийн газраас "Эмнэлгийн ажилчдын өдөр"-ийг тохиолдуулан, салбарынхаа нийт хамт олондоо халуун сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрдэнэт бие тань эрүүл энх байж, эрхэлсэн ажилдаа өндөр бүтээл гарган ажиллахын өлзий билэгтэй ерөөлийг хүргүүлье.
"Эмнэлгийн ажилчдын өдөр"-болох гэж буй ирэх өдрүүдийг угтан, салбарын тэргүүний ажилчдад шагналын хур буусан сайхан мэдээг уламжлая.


Дэлгэрэнгүй...

Хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээний тоног төхөөрөмжөөр хангагдлаа

Монгол улсын тэргүүн хатагтай, "Итгэл хавдаргүй Монгол Үндэсний сан"-ийн тэргүүн Х.Болормаа 05-р сарын 23-ны өдөр Булган аймагт  ажиллалаа. Манай аймгийн хавдрын өвчлөл улсын хэмжээнд 2-т ордог, эрсдэл өндөртэй бүс нутаг юм байна.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг “Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжихэд салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах нь “ уриан дор 2014 оны 05 сарын 01-ний өдөр Булган суманд зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...