Монгол улсын эрүүл мэндийн салбарын анхны ардын эмч Р.Пүрэвийн нэрэмжит сургалт зохион байгуулагдлаа

Булган аймгийн Тэшиг сумын уугуул Монгол улсын Төрийн шагналт, эрүүл мэндийн салбарын анхны ардын эмч, Хүндэт профессор Рэнцэнгийн Пүрэвийн агсны үйл хэргийг алдаршуулж, мөнхжүүлэх “Гэрлийн Пүрэв” сан байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа билээ. Энэхүү сангийн санаачлага дэмжлэгтэйгээр “Олон тохиолддог эмгэгийн дүрс оношлогоо” сэдэвт сургалтыг П.Н.Шастины нэрэмжит 3-р төв эмнэлгийн эрдэмтэн багш нар  2015.09.25-26 өдрүүдэд Булган аймагт зохион байгууллаа.
Сургалтанд эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтэн нийт 120 гаруй хүн хамрагдлаа.  Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Дайвий-Од, Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа, Нэгдсэн эмнэлгийн дарга П.Оюунцэцэг нар оролцлоо.
Сургалтын багийн бүрэлдэхүүнд Монгол улсын “Төрийн соёрхолт”, хүний “Гавъяат эмч”, 3-р эмнэлгийн зөвлөх эмч Б.Батчулуун, Академич, анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Цэрэндаш, Анагаах ухааны доктор, профессор, "Гэрлийн Пүрэв" сангийн тэргүүн Ц.Бадамсэд,  Клиникийн профессор, дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч Д.Дэлгэрцэцэг, Анагаах ухааны доктор, дэд профессор З.Лхагвасүрэн, Анагаах ухааны доктор Д.Баярмаа, Клиникийн профессор, Дотрын тэргүүлэх зэргийн эмч М.Энх-Өлзий, Клиникийн профессор, Дүрс оношлогооны тэргүүлэх зэргийн эмч О.Ариунбилэг, Тэргүүлэх зэргийн эмч Болд, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн зөвлөх инженер Сайнжаргал, Дүрс оношлогооны ахлах зэргийн эмч Жаргалсайхан, Докторант Дашцэрэн гэсэн эрдэмтэн багш нар ажиллаж, өндөр үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 24-ны ээлжит 18-р хурлаар Тэшиг сумын Эрүүл мэндийн төвийг Монгол улсын Төрийн шагналт, анхны “Ардын эмч”, “Хүндэт профессор”  Р.Пүрэвийн нэрэмжит болгох тухай тогтоолыг батлантүүний нэрэмжит шагналыг бий болгож тус шагналыг олгох журам, тэмдэг, үнэмлэхний загварыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
Нээлтийн үеэр аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга Дайвий-Од хэлэхдээ: “Анхдагч алдартныг төрүүлдэг нь бидний оршин байгаа энэ уул ус, ургамал, газар шороо билээ. Ийм сайхан нутагт төрж өссөн бид болон бидний хойч үе улс орондоо төдийгүй дэлхий дахин анхдагч болох ариун үйлийн эзэн болох зорилгыг өвөрлөж явах учиртай. Бид аймгийнхаа эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхдээ “Шинэ Булган” мөрийн хөтөлбөрт “Эрүүл чийрэг Булганчууд” дэд хөтөлбөрийг оруулан баталж хэрэгжилтийг хангуулан ажиллаж ирлээ. Үүний хүрээнд 2 тэрбум гаруй хөрөнгө оруулалтыг хийж чадсан байна” хэмээн онцоллоо. 












 






БУЛГАН АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Print Friendly and PDF

No comments:

Post a Comment