Showing posts with label Фото мэдээлэл. Show all posts
Showing posts with label Фото мэдээлэл. Show all posts

ДОХ-ын вирүс хоол хүнсээр дамжин халдварлах боломжгүй

    Гадны цахим сайтаар ДОХ-ын вирүс бананаар дамжин халдварласан гэх хуурамч мэдээлэл цацагдаж, тус мэдээллийг Монголын зарим сайт шууд орчуулан тавьсан. Уг мэдээллийн гадаад эх сурвалжаар нь хөөн тодруулга хийсэн ба энэ нь CNN-ий албан ёсны эх сурвалжийн мэдээлэл биш. Төстэй домайн хаяг бүхий сайтаар хуурамч мэдээлэл тарсан байна. 

Дэлгэрэнгүй...

Ариун цэврийн байгууламжийн дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ


   Эрүүл мэндийн яам, Ниймийн эрүүл мэндийн үндэсний төв, Швейцарийн хөгжлийн агентлаг, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Хүйтэн уур амьсгалтай орнуудын ариун цэврийн байгууламжийн шийдэл” сэдэвт Олон улсын зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 03 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй...

МЕНИНГОКОККТ ХАЛДВАРААС СЭРГИЙЛЬЕ !!!

Менингококкт халдвар гэж ямар өвчин бэ?
Менингококкт халдвар нь арьсан дээрх өвөрмөц зөв биш хэлбэртэй цусархаг тууралт болон тархины зөөлөн бүрхүүл, тархины эдийн үрэвслээр илэрдэг, Neisseria meningitidis гэгдэх нянгаар үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин.
Хэрхэн халдварлах вэ?
Менингококкт халдвараар өвдсөн хүн, нян тээгчээс агаар дуслын замаар халдвар дамжих ба үүсгэгч нян нь хүний хамар, залгиурт байршиж өвчин үүсгэнэ. Нууц үеийн хугацаа нь 3-10 хоног, дунджаар 5-7 хоног байдаг. 

Дэлгэрэнгүй...

НҮБ-ын Хүн амын сан “Дэлхийн хүн амын байдал 2016” тайланг танилцууллаа


    Энэ жилийн тайлан 10 настай охидын асуудлыг онцолж, “энэхүү шийдвэрлэх насандаа байгаа охидоос бидний ирээдүй хэрхэн хамаарах, 10 гэдэг бол нас бие гүйцэх шилжилтийн насны эхлэл. Өнөөдөр дэлхий дахинаа 10 настай 60 сая охидыг хэр дэмжихээс бидний ирээдүй хамаарч байгааг уг тайланд онцолсон байна. 2015 онд дэлхийн 193 орон 2030 он хүртэл хэрэгжүүлэх НҮБ-ын хөгжлийн зорилтуудыг баталсан бөгөөд өнөөгийн 10 настай охид 2030 онд 24 настай болно.

Дэлгэрэнгүй...

Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байрыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байр”-ыг Эрүүл мэндийн сайдын 2011 оны 179 дүгээр тушаалын дагуу 68,488,000 төгрөгөөр бариж Эмнэлгийн гаралтай хог хаягдлыг цуглуулах, зөөвөрлөх, түр хадгалах байранд 90,480,000 төгрөгний нэн шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангалаа. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд эмнэлгийн гаралтай хог хаягдлыг шатааж устгах  аргыг халж,   агаар, хөрс, ус, хүрээлэн байгаа  орчныг бохирдолтоос хамгаалах, дэвшилтэт тоног төхөөрөмжийг орон нутагт хэрэглэх боломжтой боллоо. 

Дэлгэрэнгүй...

Монгол бахархалын өдрөөр үндэсний хувцасаар гангарлаа /фото мэдээлэл/

Монголын үндэсний их баяр Цагаан сарын шинийн наймны өдрийг хотол түмнээрээ "Монгол бахархалын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Эрүүл мэндийн газрын хамт олон бахархалын өдрөөрөө Монгол үндэснийхээ дээл хувцсаа өмсдөг уламжлалтай билээ. Энэ жилийн Дээлтэй монгол өдрийн фото мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй...

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн боллоо

Булган аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөлгөөн 2013 оны 04 сарын 19-ны өдөр Булган суманд зохион байгуулагдлаа. Зөвлөлгөөнд Аймгийн ИТХ-ын дарга Д.Батсайхан, Аймгийн Засаг дарга Д.Эрдэнэбат, АЗДТГ-ын Нийгмйин хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргал, Булган аймгийн ЭМГ-ын дарга С.Нарантуяа, АНЭ-ийн дарга Б.Шижирбаатар нарын албаны хүмүүс оролцож, орон нутагт дахь Эрүүл мэндийн байгууллагуудын жилийн ажлын тайлантай танилцлаа. 

Дэлгэрэнгүй...

Монголоороо бахархаж, монгол дээлээрээ гоёцгооё /фото мэдээлэл/

Эрүүл мэндийн газар жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 8 -ны билэгт сайн өдрийг Монгол үндэснийхээ дээл, хувцсаар гоёх өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тийн ялгуусан хэмээх усан могой жил "Монголоороо бахархаж, монгол дээлээрээ гоёцгооё" уриан дор тэмдэглэлээ.Өнө эртний домог түүхтэй. Үндэсний хувцас минь бидний бахархал.

Дэлгэрэнгүй...

Аймгийн аварга шалгаруулах эх баригч, сувилагчдын ажил мэргэжлийн уралдаан боллоо /фото мэдээлэл/

Эмнэлгийн тусламжийн чанарын жилийн ажлын хүрээнд, Олон улсын эх баригч, сувилагчдын өдрийг тохиолдуулан "Эмнэлгийн тусламжийн чанар- Эх баригч сувилагчдын оролцоо" нэрийн дор Аймгийн эх баригч сувилагчдын ажил мэргэжлийн уралдааныг 2012 оны 05 сарын 05-06 өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд сум орон нутгаасаа шалгарсан эх баригч, сувилагчдын шилдэг 18 баг оролцож 2 өдөр ажил мэргэжлээрээ өрсөлдсөн байна. Энэхүү уралдаанаас бэлтгэсэн фото мэдээллийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй...

"Миний сайхан ээж" хүндэтгэлийн хүлээн авалт /фото/

Булган аймгийн Эрүүл мэндийн газар ажиллагсадынхаа ээжүүдийн хүлээн авч "Миний сайхан ээж" уулзалт ярилцлага зохион байгууллаа. Тус арга хэмжээгээр ээжүүддээ хүндэтгэл үзүүлж, байгууллагын ажилчид "Ижийдээ барих шүлгэн цацал" нэртэй яруу найргийн бяцхан баяр хийсэн нь уригдан ирсэн зочдын сэтгэлд ихэд нийцэж, нүдэндээ нулимстай үзэж суулаа. Ертөнцийн үзэсгэлэн гоо орчлонгийн бүх ээжүүд та бүхэндээ аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газрын төрийн албан хаагчид 2012 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

Эрүүл мэндийн газрын төрийн албан хаагчид 2012 оны үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээгээ байгууллаа.

Дэлгэрэнгүй...

Эрүүл мэндийн газрын Дээлтэй нэг өдөр /фото/

 Эрүүл мэндийн газар Баясгалант хэмээх усан луу жилийнхээ шинийн 8 -ны билэгт сайн өдрийг "Үндэсний хувцас"-аараа гоёх өдөр болгон тэмдэглэлээ. Өнө эртний домог түүхтэй. Үндэсний хувцас минь бидний бахархал.

Дэлгэрэнгүй...